Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг
“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?!
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ
Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ
“Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна
ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Хүмүүсийг хамгийн их хөнөөдөг 10 амьтан
Хүн уг нь энэ гариг ертөнц дээрх хамгийн ухаантай амьтан гэдэг. Хүмүүс байгаль руу халдаж, амьтдыг хөнөөдөг. Ямар ч амьтнаас биеэ хамгаалах чадвартай. Гэхдээ адал явдал хайгчид, аялагч жуулчид араатан амьтдын зууш болох нь бий.
Жилд хамгийн олон хүнийг хөнөөдөг 10 амьтныг энд нэрлэж байна.
10. Буга жил бүр 120 хүний аминд хүрдэг
Номхон дөлгөөн энэ амьтан махчин биш. Сүрлэг эвэртэй ч түүгээрээ хүнийг мөргөөд алчихдаггүй. Хэргийн гол нь зам хөндлөн гарч яваа буга авто машины ослын шалтгаан болдог байна. Ийм ч болохоор зам дээр бугын зурагтай тэмдэг байдаг.
9. Жил бүр 186 хүн нохойд бариулж үхдэг
Нохой уг нь хүний сайн нөхөр. Гэхдээ л эзнийх нь хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй байдлаас болж жил бүр 180 гаруй хүн нохойд уруулан амь алддаг байна.
8. Африкийн бух жилд 200 хүнийг хөнөдөг
Тонн хагас жинтэй энэ аварга амьтныг африкт “Хар үхэл” ч гэж нэрлэдэг. Уг нь махчин биш болов ч биеэ хамгаалахдаа тулахаар яаж ч мэднэ.
7. Жилд 500 хүн зааны золиос болж амь алддаг
Номхон дөлгөөн, хамгийн ухаалаг энэ амьтан уурлахаараа яахаас ч буцахгүй. Хүмүүс зааныг сургаж дасгалжуулж, ажил хийлгэж, бас соёог нь авах гэж хяддаг ч жилдээ 500 хүн зааны хөлд үрэгддэг гэнэ.
6. Матар жилд 1500-2000 хүнийг барьдаг
Харахаас л аймшигтай энэ амьтан заан, бухнаас ялгаатай нь хүнийг шууд л иднэ. Ихэнх тохиолдолд матар хүнийг усанд барьж хурц шүдээрээ тасар татдаг.
5. Усны үхэр жилд 3000 хүний аминд хүрдэг
Хөдөлж ядсан мэт удаан хөдөлгөөнтэй энэ амьтан хүн барьдаг гэхэд итгэмээргүй ч цагаа болохоор аймшигтай амьтан. Уур нь хүрч хүний хойноос хөөхдөө богинохон хугацаанд цагт 30 км хүртэл хурдалж чадна шүү.
4. Хилэнцэт хорхойд хатгуулж жил бүр 5000 хүн нас бардаг
Энэ бяцхан хорхойны сүүл хамгийн аюултай. Дэлхий дээр 1500 орчим төрлийн хилэнцэт хорхой байдгийн 25 нь үхлийн аюултай.
3. 50 мянган хүн могойд хатгуулж нас бардаг
Өчүүхэн жижгээс аваад аварга том анаконда хүртэл могой ерөөсөө л хүйтэн амьтан. Хүн бүр л могойноос жийрхдэг ч 50 мянган хүн могойд хатгуулан ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг. 725 төрлийн хортой могой байдгаас 250 нь л гэхэд ганц хатгаад хүний амийг авч одно.
2. Цеце ялаа жил бүр 400 мянган хүний аминд хүрдэг
Ялаа хүний аминд хүрнэ гэхэд итгэмээргүй. Гэхдээ л африкт байдаг 23 төрөл зүйлийн энэ цеце ялаа африкийн трипаносомоз өвчнийг тархаадаг. Энэ өвчин эхлээд өндөр халуурч, толгой өвдөөд ухаан мэдрэлээ алдана. Эцэст нь эд эрхтний ажиллагаа доголдож үхэлд хүргэдэг.
1. Шумуулд хатгуулж жил бүр нэг сая хүн амь алддаг.
Өчүүхэн жаахан цус сордог энэ амьтан ийм олон хүнийг хөнөөдөг гэхээр гайхмаар байгаа биз. Хэргийн гол нь шумуул элдэв өвчин халдварлуулдагт л байна. Чичрэг, хумхаа гээд хамгийн аймшигт өвчнийг цус сорогч энэ өчүүхэн шумуул тээж тархаан нэг сая хүний аминд хүрдэг байна.

0 Сэтгэгдэл
иргэн
сэтгүүлч минь ээ яг тэдэн хүн үхдэг гэж тогтсон тоо хэлэхээ болиоч. Түүний оронд жилд тэд орчим хүн гэвэл арай үнэнд нийцнэ тэнэг минь
2014.10.02