Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх 10 жилд жуулчдын их хошуурах таван орны нэгд Монгол оржээ


Дэлхийн аялал жуулчлалын холбооны / WTTC / шинжээчид ойрын 10 жилд аялагч жуулчдын хөлд дарагдах орнуудыг нэрлэхэд эхний тав дотор Монгол Улсыг оруулжээ. Ингэснээр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдхүүнд аялал жуулчлалаас орох хувь хэмжээ 6,3 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна. Энэ жагсаалтын эхэнд орсон Ангол улсын аялал жуулчлалын орлого нь ирэх 10 жилд 7,3 хувь болох бол Габон бас 7,3, Узбекстан, Ливан улсуудад 6,2 хувьд хүрнэ гэжээ.

1.Ангол 7,3 хувь
10 гаруй жил үргэлжилсэн иргэний дайн дуусч эдийн засгаа сэргээн босгох ажилд ороод байгаа орон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг байгаль нь жуулчдыг татаж ийшээ зүглэх жуулчдын тоо геометрийн прогрессоор өсч байгаа орон.

2. Габон 7,3 хувь
Дэд бүтэц тааруухан болохоор жуулчид нэг зүглэдэггүй байсан. Одоо энэ талаар багагүй дэвшил гарч загасчлах, халим ажиглахыг хүссэн жуулчид Габоныг зорих нь өсч байгаа.

3. Монгол 6,2 хувь
Коммунист дэглэмтэй байснаа сгадныхны анхаарлыг төдий л таталгүй хэдэн арван жилийг өнгөрөөсөн. Ардчилсан хувьсгалын дараанаас Засгийн газар нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч олон зүйл хийж байгаа. Энд зочид буудал барихад татвараас чөлөөлөх хөнгөлөлт  ч багтана.

4.Ливан 6,2 хувь

Дорнын Швейцари ч гэдэг Ливаны хувьд уран барилгын дурсгал, гайхамшигтай наран шарлагын газар нь жуулчдын анхаарлыг эрхгүй татна. Иргэний дахйны үед аялал жуулчлалын дэд бүтцээ ихээхэн сүйтгэсэн ч сэргээж эхэлж байгаа.

5.Узбекстан 6,2 хувь
Энэ улс археологийн болон уран барилгын дурсгалаараа бахархахаас аргагүй. Бас л Зөвлөлт засгийн үед аялал жуулчлал хөгжилгүй түгжээтэй байсан гэж болно. Уулчид бас энэ орныг ихэд сонирхдог.

0 Сэтгэгдэл
Гэрт нь гийчин ирэх эсэх гэрийн эздээс шалтгаална. Зан сайтынд гийчин цугладаг Замагтай нууранд загас цугладаг гэж ярьдаг. одоогийнх шиг уриа лоозон хашгирчихаад ажил хийчихлээ гээд суугаад байвал монголд ирэх хүн байтугай нүүдлийн шувуу ч үгүй болох байх
Дарханы охид, хүүхнүүдийг Дарханд нь ажиллуулнаа, УБ нийслэл л болхоос дэмийн газар, Дарханд харин ч үзэх юмтай, ойр хйвьд нь згаалчих газартай даа
hol yavahad zamd jorlon baihgui zavaanch ichmeer gazar. gadnihan gadaa boy zasah ih durgui baidag yums hdee zavaanuud aa
Дарханаас охид хүүхнүүд хотруу орж ирээд ажилтай орлогтой болох нь дэ.
Дарханы охид, хүүхнүүдийг Дарханд нь ажиллуулнаа, УБ нийслэл л болхоос дэмийн газар, Дарханд харин ч үзэх юмтай, ойр хйвьд нь згаалчих газартай даа
Хамгийн их уншсан