Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар гурилын үнийг 120 төгрөгөөр нэмэх боллоо


Манай улс тариаланчдаас нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр худалдан авч, улсад тушаасны урамшуулалд нь 100 мянган төгрөг олгох юм байна. Тариаланчдаа дэмжих энэ арга хэмжээний “үр дүнд” нэг кг нэгдүгээр гурилын үнэ 120 төгрөгөөр нэмэгдэж 850 төгрөг болох нь тодорхой боллоо.

Энэ тухай ҮХХАЯ-ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү “Ардчилал” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Гурилын үнэ нэмэгдэхээр талхны үнэ бас нэмэгдэх нь. Тэр бас энэ ярилцлагадаа “нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгт барих” гэж зориуд тэмдэглэжээ.
Тэгэхээр жижиглэнгийн бувюу иргэд бидэнд хүрэх үнэ нь үүнээс бас өндөр гэдэг нь ойлгомжтой.
Албаныхан энэ үнэ бол зөвхөн улсын, тодруулбал Тариалан эрхлэлтигй дэмжих санд худалдан авах буудайн л үнэ. Харин гурилын үйлдвэрүүд тариаланчидтай зохицож үнээ тогтооно гэж байгаа ч төр ийм өндөр үнээр авч байхад тариаланчид гурил үйлдвэрлэгчдэд арай хямдаар худалдана гэдэг юу л бол.
Нэг үгээр хэлбэл Засгийн газар гурилын үнийг нэмэх тогтоол шийдвэр гаргаагүй боловч тариаланчдаа дэмжих нэрийн дор гурилын үнийг шууд бус оролцоогоор нэмэхээр “шийдвэрлэлээ”.
Үүнтэй зэрэгцээд манай хойд хөрш ОХУ шинэ ургацаа хурааж бүхий л бүс нутагт нь улаан буудайн үнэ буурч байна. Оросын “ПроЗерно” компанийн ерөнхий захирал Владимир Петриченко Уралд улаан буудайн үнэ 600 рублиэр унасан бол Сибирт бүр 785 рублиэр унасан тухай мэдэгджээ. Энэ сарын 9-ний байдлаар Сибирт гуравдугаар ангиллын улаан буудай  тонн нь 7 651 рубль байна гэж оросын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ бол рублийн өнөөдрийн ханшаар тооцоход 355,7 орчим мянган төгрөг болж байна гэсэн үг. За яахав  хэлбэлзэлтэй гэж бодвол 400 мянган төгрөг.
Гэтэл манай Засгийн газар үүнээс бараг хоёр дахин өндөр үнээр буюу 650 мянган төгрөгөөр нэг тонн улаан буудай худалдан авч байна гэсэн үг.
Яахав төр бол хамгийн муу менежер байдаг гэдэг утгаараа ард түмний татварын мөнгөөр эд ингэж туйлж байдаг юм гэхэд ийм үнэтэй буудайгаар  хийсэн үнэтэй гурилыг ард түмэн л худалдан авна.
Гурилын үйлдвэрүүд одоо яах бол. Төрөөс тогтоосон энэ хатуу үнийг мэдээж сонирхохгүй.
“Улаанбаатар гурил” компанийн төлөөлөгч “Бид тариаланчдаас улаан буудайг 650 мянган төгрөгөөр худалдан авбал нэг кг гурилын үнэ 1000 төгрөгөөс давна. Тэгэхээр ийм буудай худалдан авах боломжгүй гэдгээ хэлж байна.
Гэтэл тариаланчид бол “Засгийн газар ийм үнэ тогтоосон, энэ үнээр авбал ав, авахгүй бол боль. Бид өндөр үнээр авдаг төрдөө улаан буудайгаа өгнө” гээд л гэдийнэ л дээ.
Тэгэхээр нь хилийн чанадаас хямд буудай авахаар гэрээ хэлцэл хийж эхэлнэ. Засгийн газар тэгтэл гадаадаас худалдан авах улаан буудайд квот тогтооно гэж байгаа. Өөрөөр хэлбэл багахан хэмжээний буудай авч болно, илүү авбал татварыг нь өндөрсгөнө гэж байгаа хэрэг.  
Чухамдаа улаан буудай, гурил, талхны үнийг ингэж хөөрөгдөхийн эхлэлийг хэн тавив. “Гачуурт” компаний захирал Чинбат, Монголын Тариалнчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй хоёрын хийж байгаа ажил.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг газар тариалангийн бүс нутгаар явахад нь энэ хоёр хүн тариаланчдыг дэмжих ёстой, ингэхдээ буудайн үнийг нэмэх хэрэгтэй гэж хөдөө ажилласан бүхий л хугацаанд нь холдохгүй дагаж ятгасан. Ерөнхийлөгчийг дагалдаж явсан хэвлэл мэдээллийнхэн ч энэ хоёр хүний үгийг бурхны зарлиг мэтээр ойлгож бүхий л сувгаар дамжуулан бараг ло “Нээрээ үнэ нэмэх хэрэгтэй юм байна” гэж хачирласан.
Гачууртын Л.Чинбат нь хөрөнгө мөнгөтэй, газар тариалангийн салбарт торойж яваа нэгэн. Мэдээж  өндөр хүчин чадалтай техникээр зодож, талбайгаа бүхэлд нь усалж байж га-гаас монголын нөхцөлөөс илүү ургаж авсан энэ хүн энэ их тариагаа “хамгийн тэнэг” наймаачин төрд өндөр үнээр шахахыг бодолгүй яахав. Монголын төр бол энэ бизнесмений ухааныг гүйцэхгүй, нөгөө талаар ард түмний хөрөнгөөр туйлж байгаа тэдэнд алдагдал хамаагүй.
Зүгээр л бодоход Билл Гейтс ч юм уу, хамгийн наанадаж манай MCS-ийн Оджаргал ч улаан буудайн үнж ийм байвал  наймаа хийхгүй.  Л.Чинбат юугаараа энэ засгийн газрынхны судсыг барьсныг хэн мэднэ.
Тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэйн хувьд ард нь МАН-ынхан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гурил, талхны үнийг нэмэгдүүлж ард түмний дургүйцлийг төрүүлэх гэсэн бодлогоо МАН түүгээр дамжуулан хийж байгаа нь энэ.
Ч.Пэрэнлэй МАН-ын засаглалын үед өөрөө ТЭДС-ийн тэргүүн байхдаа чанаргүй улаан буудай сандаа авч, 350 сая төгрөгийг хувийн компанидаа зувчуулсан хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байсан, МАН-ын үнэнч гишүүн нэгэн. Түүний  Риалан эрхлэлтийн засаглалын үед улсын нөөц, тариалан эрхлэлтийн санд хүлээн авсан улаан буудайн 83 орчим хувь нь чанарын шаардлага тэнцэхгүй байсан билээ.
Тэгэхээр МАН-д ч тэр, Ч.Пэрэнлэйд ч гэсэн тэр ард түмнээ бодох сэтгэл байхгүй. Хаана ашиг байна, хаана албан тушаал байна тэнд л МАН, энэ намын гишүүд явж байдаг болохоос биш ард түмнийг хэзээ ч бодож байгаагүй.
Өөрөөр хэлбэл МАН ирэ.х 2016 оны сонгуульд ялах бэлтгэлийнхээ нэг хэсгийг өөрийн гишүүн Ч.Пэрэнлэйгээр амжуулан хийж, түүнд хожмын нэгэн том албан тушаал амлаж байх шиг байна.
Юутай ч хэд гуравхан хүнийг турхирч,  ард нь улс төрийн том хүчин байж хатгаж байгаад  гурил, талхны үнийг нэмчихлээ. Одоохондоо ийм үнэтэй гурилаар хийсэн талх худалдаанд гараагүй байгаа болохоор хүмүүс тайван л байна, цаашдаа юу болохыг хэн мэдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан