Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаагийн ажилтанд хуурамч хар тамхи зараад баригджээ


Америкийн Галифакс хотноо цагдаагийн ажилтанд хар тамхи гэж хуурамч зүйл худалдсан нэгэн эрийг баривчилсан байна. Гэхдээ түүнийг хар тамхи худалдаалсан гэж биш харин кокаин хэмээн хуурамч зүйл худалдсан, залилан мэхэлснийх нь төлөө баривчилжээ.
30 настай Кэмерон Митчелл гэдэг эр зургадугаар сарын 19-нд цагдаагийн нэгэн ажилтанд хар тамхи худалдах санал тавьжээ. Цагдаа нар ч түүнийг хар тамхи наймаалдаг тухай хэд хэдэн мэдээлэл авсан байж. Ингээд ярилцсаны дүнд цагдаа түүнээс 20 доллараар кокаин авахаар болж тэрээр ачааны машиныхаа бүхээгээс цаасанд боодолтой  нунтаг зүйл авчирч өгчээ.  Цагдаагийн ажилтан түүнийг нь шалгаж үзтэл хар тамхи биш харин зүгээр л жигнэмэг буталж нунтаглаад хийчихсэн байсан гэнэ.
Үүний дараа цагдаа нар Митчеллийг хуурамч бүтээгдхүүн худалдаж хэрэглэгчийг залилан мэхэлсэн хэмээн баривчилжээ. Тэрээр цагдаагийн газарт очоод өөрт нь мөнгө хэрэгтэй байсан ч жинхэнэ хар тамхи байхгүй байснаас болоод ийм санаа төрсөн  гэж мэдүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан