Үнэт цасны зах зээлийн тухай хууль болон Хорооны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-н нөхцөл шаардлагыг хангаагүй доорх компаниудын үнэт цаасны зах зээлд брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хорооны 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, Хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус тус 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн билээ.
Түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, хууль тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангаагүй тул Хорооны 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар дараах нэр бүхий компаниудыг үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгосныг үүгээр мэдэгдэж байна.
1. “Юу Би Би Ди” ХХК
2. “Өү Си Би” ХХК
3. “Марс капитал” ХХК
4. “Орчлон оюу” ХХК
5. “Трейшурь капитал” ХХК
6. “Гэгээн секюритиз” ХХК
7. “Глобаль траст секьюритис” ХХК
8. “Зууны гарц секьюритиес” ХХК
9. “Соёмбо инвестмент” ХХК
10. “Скайхан капитал” ХХК
11. “Чоно капитал” ХХК
12. “Очир-Эрдэнэ инвест” ХХК
13. “Грийт секьюритис” ХХК