Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Брэд Питт кинонд тоглохоос хүүхдүүдтэйгээ хамт байхыг илүүд үздэг

Жүжигчин Брэд Питт GQ сэтгүүлийн шинэ дугаарт ярилцлага өгчээ. Хамгийн сүүлд эхнэр Анжелина Жолитой хамт Малдивт кинонд тоглож байгаа тэрээр сүүлийн жилүүдэд кинонд тоглох саналд ихэвчлэн "үгүй" гэж хариулдаг болсон тухайгаа ярилцлагадаа өгүүлжээ. Нэгэнт Холливудын хамгийн алдартай А зэрэглэлийн жүжигчин болсны хувьд тэрээр тоглох кинондоо маш өндөр шалгуур тавьж үзээд, ихэнхдээ үгүй гэж хариулахад хүрч байгаагаа ярьж. Тэрээр кинонд тоглохын өмнө "Энэ  ажил үнэхээр хүүхдүүдээсээ хол байхаас илүү үнэ цэнэтэй зүйл мөн үү" гэж асуудаг болсон гэнэ. Өөрийгөө угийн дуугүй, дотогшоо хүн гэж тодорхойлсон Брэд Питт хүүхдүүдээ өсч томрохоос өмнө, тэдний нас биед хүрч гэрээ орхин явахаас өмнө аль болох тэдэнтэйгээ хамт байхыг хүсдэг болсон учраас кино түүний хувьд эн тэргүүний чухал зүйл байхаа больсон гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан