Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Якунин: Хэн нэгнээс буруу хайдгаа болих хэрэгтэй


ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев  оросын төмөр замын “РЖД” нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунины бүрэн эрхийн хугацааг дахиад гурван жилээр сунгасан байна. Уг нь энэ шийдвэрийг аль долдугаар сард гаргах байсан ч гэнэт хоёр сараар хойшилсон юм. Оросын мэдээллийн ИТАР-ТАСС агентлаг Владимир Якунинаас дараах ярилцлага авсан байна.

-Владимир Иванович гэрээг сунгачихлаа. Харин яагаад хоёр сараар хойшилсон юм бол?

-Би энэ хугацаанд завсарлагагүй, зогсолтгүй ажиллаж байсан гэдгээс яриагаа эхэлье. Өөр ямар нэгэн шийдвэр гарахгүй л бол би хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй, тэр нь автоматаар сунгагдаад явдаг юм. Компанийн дүрмээр РЖД-ийн ерөнхийлөгчийг Засгийн газар гурван жилд нэг удаа баталдаг ч төдийд томилно гэсэн яг тогтсон хугацаа байдаггүй юм. Энэ нь долдугаар сард ч, наймдугаар сард ч тохиож болно. Энэ бол гол биш.
Нэлээд хэдэн жилийн өмнө миний том хүү надад францын нэртэй уран барималчийн төмөр зам дээр зогсч байгаа нүцгэн хүний баримал бэлэглэсэн юм. Түүний өмнө зүүн тийшээ, баруун тийшээ гэсэн хоёр зам байна. Ямар ч тохиолдолд алийг нь ч сонгож болно. Миний итгэл үнэмшил РЖД зөв замаар явж байгааг баталж байгаа. Нэг үгээр хэлбэл төмөр зам чиглэсэн зүгтээ явж, компаний нэр хүнд улс орны дотоодод ч, олон улсын давцанд ч байр сууриа алдахгүй байгаа. Бидний хөдөлгөөний чиглэл тодорхой, харин шугамаа бол сонгож болно. Цаг хугацааны хомсдолоос болоод заримдаа таг мөргөх явдал байдаг ч морин цэргийн дайралт бага ч гэсэн үр дүнгээ өгөх нь бий. Өөр нэг зүйл бол бодох явдал. Энэ нь оросын эдийн засагт системийн чанартай өөрчлөлт хийхээр маш чухал шийдвэр гаргахад үр дүнгээ өгдөг.

-Гэрээг  албан ёсоор сунгаагүй байхад та яаж ажиллаж байв даа?

-Давтан хэлье, яг л хэвийн байдлаар ажиллаж байлаа. Бухимдалтай байх нь муу. Миний гэрээг сунгах эсэх талаар хэвлэлийн мэдээлэл үзээд л...Нарийн үйл явц байдаг болохоор РЖД-ийн ерөнхийлөгчийг томилох талаар  хэн бүхэн мэдэхгүй. Засгийн газарт асуудлыг шийдээд улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Ерөнхийдөө зарчим нь ийм.

- РЖД-ийн тэргүүнийг солих гэж байна гэсэн дуулиан өнгөрсөн жилийн зун гарч байсан. Зургадугаар сарын 19-нд оросын мэдээллийн агентлагууд Дмитрий Медведев Якуниныг чөлөөлж Александр Мишариныг томиллоо гэсэн мэдээллийг Цагаан ордны шуудангаас авч түгээсэн.....

-Энэ бол манай төр засгийн бүтцийг сулруулах, компаний хүчийг тарамдуулах гэсэн өдөөн хатгалга байсан. Өнөөдөр энэ тухай баттай хэлж болно.

-Манай хөдөлгөөний чиглэл тодорхой, харин хөдөлгөөнөө сонгож болно гэлээ та. Харин хэн захиалагч байх вэ.....?

-Тийм, гэхдээ ийм мэдээллийг анхаараад хэрэггүй гэж боддог, яагаад гэвэл энэ бол РЖД-ийн ерөнхийлөгчийн хүрээний ажил биш. Мэдээллийн ийм дайралт миний ажил хэрэг, хувийн амьдралд нэг их нөлөөлөхгүй. Бас төрийн бүтэц дэх институтын нэр хүнд унаж эхэлсэн тухай яриа гарсан. Хэн үүний ард байж, яах гэж ийм зүйл хийснийг мэдсэн л дээ. Гэхдээ дахиад хэлэхэд энэ бол миний хариуцах ажил биш. Энэ бол улс төрийн шийдэл, өөр тодорхой хэлэх зүйл алга. Хэзээ юу бодит зүйл болох нь тодорхой цаг үеэс л хамаарна.

-Гэхдээ л та Петрбургийн эдийн засгийн форумын үеэр Путинтай хамт оройн хоол идсэний дараа РЖД-ийн тэргүүнийг урдынхаар нь албан ёсоор батлах боллоо гэдгийг хүлээн зөвшөөрсөн.....

-Нэг их тодорхой юм байхгүй. Тэр орой хэсэг бизнесменүүд Владимир Владимировичтой хамт оройн хоол идсэн нь цэвэр тохиолдлын хэрэг байсан. Цэвэр тохиолдол. Ямар нэг зорилго байгаагүй. Харин ч би аль хэдийнээ  гарсан шийдвэрийг өөрчлөх вий хэмээн хянуур байсан. Ер нь манай ерөнхийлөгчийн хувьд түүнд итгэж болно, харин ярьж хэрэггүй, ятгах бүр ч хэрэггүй....

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан