Өнөөдөр Монгол орны ихэнх нутгаар үүлтэй байх нь. Тодруулбал, баруун аймгуудаар үүлшиж, төвийн болон говийн бүсэд үүл багасна. Харин отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор үүлэрхэг байх бол зүүн аймгууд солигдмол үүлтэй. Улаанбаатар хотод үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүнээс секундэд 5-10 метр хурдтай, 4-6 хэм дулаан байх бол шөнөдөө хүйтэрч 8-10 хэм хүрэх гэнэ.
Баруун аймгуудаар өдөртөө 10-15 хэм дулаан, шөнөдөө 6-11 хэм хүйтэн. Төвийн бүсэд өдөртөө 4-9 хэм дулаан, шөнөдөө 5-16 хэм хүйтэн. Зарим газраар хур тунадас орох аж. Зүүн зүгийн аймгуудад хур тунадас орохгүй, өдөртөө 3-8 хэм дулаан, шөнөдөө 6-11 хэм хүйтэн. Говийн аймгуудаар хур тунадасгүй, өдөр нь 7-12 хэм дулаан бол шөнөдөөс 4-9 хэм хүйтэн, өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүчтэй шороон шуурга шуурна.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх сарын эхэн хүртэлх цаг агаарын тойм мэдээг гаргажээ. 30-нд зарим газраар, аравдугаар сарын 1-нд төвийн нутийн хойд, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 2, 3-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 2, 3-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн зүүн хэсгээр сэрүүсэхийг малчид, тариаланчдад анхаарууллаа.