Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жорж Клуни хуримаа хийлээ

Холливудын хамгийн алдартай эрчүүдийн нэг Жорж Клуни үүнээс хойш ганц бие эр байхаа болилоо. Тэрээр сүйт бүсгүй Амал Аламудинтэй гэрлэх ёслолоо Италид хийж, Холливудынхан болоод өндөр хэмжээний зочдыг Венецид хуран цугларуулжээ. 1990-ээд оны эхээр анхны эхнэрээсээ салснаас хойш дахин хэзээ ч гэрлэхгүй гэж ам гарч байсан жүжигчин 53 насандаа хоёр дахь удаагаа хуримаа хийлээ. Түүний хурим Венец дэх Белмонд Кипрани хэмээх таван одтой тансаг зочид буудалд дотны найз нөхөд, гэр бүлийн хүрээнд болжээ. 90 шахам зочдын дунд олны танилаас супермодель Синди Кроуфорд нөхрийн хамт, жүжигчин Мэтт Дэмон эхнэрийн хамт, "Vogue" сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур, жүжигчин Эмили Блант зэрэг шоу бизийн алдартнуудаас гадна улс төр, нийгмийн хүрээний хүндтэй хүмүүс ч иржээ.
Хуримлагч хосын гэрлэлтийг батлах хүндтэй үүргийг Ром хотын захирагч асан, тэдний гэр бүлийн найз Уолтер Велтрони гүйцэтгэжээ. Усан дээр орших Венец хотод хийсэн хуримд ирсэн зочид гэрлэх ёслол болсон зочид буудал руу тансаг завиар хүргүүлцгээжээ.
Жорж Клунигийн эхнэр болсон 36 настай Амал Аламудин нь өсч яваа, ирээдүйтэй хуульч бүсгүй юм.




















Хуримын өмнөх шөнө ганц бие залуугийн үдэшлэгээ хийж байна

Сүйт бүсгүй Амал Аламудин хуримын өмнөх шөнө ганц бие бүсгүйн баяраа хийсэн нь


\


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан