Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Украины сэтгүүлч Ким Кардашьянд халдлаа
Нэр алдартай хүмүүс рүү дайрдаг, дуулиан таригч Украины сэтгүүлч Виталий Седюк өөрийн золиосынхоо жагсаалтыг нэгээр нэмж америкийн жүжигчин, загвар өмсөгч Ким Кардашьян руу дайрлаа.
Парист болсон загварын долоо хоногт оролцож байсан Ким Кардашьяныг нөхөр Канье Уэсттой энэ сарын 25-ны өдөр машинаас буухад нь үснээс нь чангааж, газар унагахыг оролдсон байна.
Бие хамгаалагчид тэр дор нь ирж сэтгүүлчийг түүнээс холдуулсан байна. Сэтгүүлчийг харин баривчлаагүй гэнэ.
2014 оны тавдугаар сард сэтгүүлч Седюк бас Каннын кино наадмын үеэр америкийн жүжигчин Феррерын хормойг сөхөхийг завдаж байсан юм. Тавдугаар сарын 28-нд Холливудад “Малефисента” кино гарах үеэр тэр бас Брэд Питт рүү дайрсан юм.
Зургадугаар сарын 5-нд Лос-Анжелосын шүүх Седюкийг гурван жилийн хугацаатайгаар тэнсэж, олон нийтийн ажил хийлгэх болж 17 хоногийн турш хотын ариун цэврийн өрөө угаахаар шийтгэсэн юм. Үүний дараа энэ сэтгүүлч “өөрийнхөө амьдралыг бүрэн өөрчилнө” гэж ам тангараг өгч АНУ-г орхин Лондонг зорьсон юм.
Седюк ер нь удаа дараа алдартнуудын өмнө зохисгүй байдал гаргаж байсан нэгэн. Тэрээр Леонардо Ди Каприо, Брэдли Купер нарыг тэврэх гэж байснса бол нэг удаа Уилл Смитийг үнсэх гэж дайрч байссан юм. Энэ бүхнийхээ төлөө тэрээр гайгүй амжилттай ажиллаж байсан телевизийн “1+1” сувгаасаа халагдаж байсан юм.

0 Сэтгэгдэл