Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголоос нэг танк гаргах зөвшөөрөл хүсчээ

Халх голын тулалдааны мөрөөр эрэн сурвалжилдаг Буриадын “Шилүүс” отрядынхан 1939 онд Халх голын байлдаанд оролцож байсан нэг танкийг дурсгал болгон хил давуулах зөвшөөрөл хүсч байгаа юм байна. Отрядын удирдагч Владимир Ефремов “Монголд хийсэн хайгуулынхаа явцад бид ийм техник, зэвсэг олон байгааг харсан. Зарим нь бүр гудамжинд ил зогсч байна билээ. Тэгэхээр эдний нэг нь Буриадын нийслэлд Халхын голын дайчдын дурсгалд зориулан босгох цогцолборт жинхэнэ үнэтэй үзмэр болно. Монголын дорнод хилд 75 жилийн өмнө болсон байлдаанд Буриадын 16 мянган хүн оролцсон нь зөвлөлтийн бусад бүс нутгийнхаас хамгийн их нь байсан юм. Үүнээ дагаад ч маш их хохирол амссан. Өнөө хэр манай буриад нутгийн 2000 цэрэг ор сураггүй байгаа юм” гэж ярьсан байна.

Жил бүр Монголын дорнод хязгаарт ирж ажилладаг “Шилүүс” отряд есөн жилийн хугацаанд 51 орос цэргийн шарил олж шилжүүлэн хүндэтгэлтэйгээр оршуулжээ. Владимир Ефремов “хамгийн гол нь бид эх орон нэгтнүүдийнхээ нэр усыг мэдмээр байна. Энэ л хамгийн чухал. Тэр үед манай цэргүүд улаан армийн дайчны үнэмлэх, ялгах тэмдэг ч үгүй байсан. Тэгэхээр одоо бол ганц найдлага нь хувийн эд зүйлийг нь л олох” гэжээ.  Үнэхээр ч эрэн сурвалжлах отряд Халхын голоос зэвсэг, хувцасны үлдэгдэл, дарцаг, дашмаг, эвхдэг хутга гээд олон зүйл олжээ. Мөн японы шар айрагны аяга, үзэг ч олдог байна. Бүр үнэртэй усны үлдэгдэлтэй сав ч олсон гэнэ.

Бид олсон зүйлээ Халхын голын байлдааныд зориулсан цорын ганц музей болох Дорнод аймгийн Сүмбэр суманд байдаг музейд л өгдөг. Яахав Улан-Үдэд авчирвал сургуулиудын юм уу, номын сангийн дэргэдэх музейд л өгөх юм даа.
Ингээд тэр үеийн зөвлөлтийн зэвсэглэлд байж, Халхын голын дайнд оролцсон нэг танкийг монголоос гаргах зөвшөөрөл хөөцөлдөөж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
za yahaw orosiin svvliin uyiin 10 shirheg tankaar tulj bolhol yum gej hel naadahdaa!
bolohgvishde! terchin une tsenetei ed! manai uls odoo zewseglelee hudaldhaa bolison! beleglej bvrch bolohgvi! manaihan tankaa hadgalj bgad tatar gedeg nertei shine tank ugsarj hiih heregtei! orosiin huuchnii tankuudiin tomorn mash sain tiimees ogj bolohgvi! tatar bolgoson n deer!
оросийн бага үндэстэнүүд нэг л танк эх орны дайн яриад явж бх юум хөгжил энэ тэр гэж ярьдаггүйеээ оросууд тархийн сайн угаах юум бн
БТ гэдэг нь БЫСТРОХОДНЫЙ ТАНК гэсэн орос үгийн товчлол юм шүү
Ард түмэн өгөхгүй ээ. Манайд дурсгал болоод байж байг,
Юу гэж өгөх вэ? Дарга нар өгсөн ч ард түмэн иргэд өгөхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй, Манай оронд түүнийг тавиад байлгаж байх газар зөндөө бана.
Uguh hergtei
naad tank chin 1000000 say dollar shy orost ugj boloxgyi.
Нэг асуудлыг холбогдох газрууд маш сайн анхаараарай. Халх голын тулаанд Оросын БТ-5, 7 танкууд оролцсон юм байна. Оросод БТ-5 олон харин БТ-7 танк үлдээгүй гэнэ. Тиймээс Оросын олон нийтийн байгууллагуудаар дамжуулж БТ-7 танк авах ажиллагааг хэдэн жилийн өмнө эхлүүлсэн. Тиймээс наад орон нутгийн авилгач эрх баригчид магадгүй хоёрхон байгаа БТ-7 танкийг өгөөд явуулчих вий дээ. Манайхан бүдүүн ширхэгтэй юм болохоороо 5, 7-г ялгахгүй ялгасан ч албаар андуураад ачуулж мэднэ шүү.
zuvshuurulsuud baih yu baih ve, hurdan shiidej uguh heregtei
Хамгийн их уншсан