Монголын багш нарын баярын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5 буюу дэлхийн багш нарын өдөртэй давхцуулан тэмдэглэж байхаар шийджээ.
Багш нарын баярын өдрийг манай улсад тэмдэглэдэг болсноос хойш өдгөө 48 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагт нь тэмдэглэж байхыг Засгийн газрын тогтоолоор баталсан байдаг. Тэр тогтоол энэ жилээс хүчингүй болж Монголын багш нар дэлхийн бусад мэргэжил нэгтнүүдтэйгээ нэг өдөр баяраа тэмдэглэдэг болох нь. Хэдхэн хоногийн дараа болох энэ баярыг угтаад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд спортын наадам зохион байгуулах юм. Уг наадамд багш нар спортын зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорих нь. Түүнчлэн ирэх сарын 1-нд болох Ахмадын баярыг тохиолдуулан “Ахмад багш нарын нэг өдөр” хэмээж өдөрлөг зохион байгуулах юм байна.