Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Катарчууд толгойн алчуураасаа болоод манай багт хожигдлоо


БНСУ-ын Инчён хотноо болж байгаа Азийн зуны спортын наадамд оролцож байгаа Катар улсын эмэгтэй сагсан бөмбөгчид талбайд гархахдаа толгойн цагаан алчуураа тайлдахгүй гэснээс болж манай багтай тоглож чадалгүй “хожигдлоо”. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо / FIBA / -ны дүрмийн дагуу тэднийг тэмцээний үеэр алчуураа тайлахыг  шаардсан ч лалын шашинт бүсгүйчүүд энэ шаардлагыг биелүүлээгүй тул Монголын талд техникийн хожил өгчээ. Катарын тамирчин Амаль Мохамед А Мохамед “бид шашин шүтлэгээсээ болоод ямар ч тохиолдолд толгойн алчуураа тайлахгүй. Тийм болохоор бид бүгдээрээ талбайд гарахаасаа татгалзаж байна” гэжээ.
Тэмцээнд толгойн алчууртай оролцохыг хориглодог цорын ганц байгууллага бол Олон улсын сагсан бөмбөгийн холбоо юм. Азийн наадамд оролцож байгаа спортын бусад төрөлд эмэгтэйчүүд толгойн алчууртай оролцохыг зөвшөөрдөг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан