Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манайх Хятад, ОХУ, Солонгостой хамтарч Банкны холбоо байгууллаа


БНХАУ-ын Зилинь мужийн Яньзи хотноо БНХАУ, ОХУ, БНСУ, Монголын  банкуудын төлөөлөл уулзаж Зүүн хойд Азийн Импорт, экспортын банкны холбоо байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 

Энэ холбоонд 2012 онд байгуулсан “Их Түмний санаачилга”-д нэгдэн орсон орнууд болох Хятадын Импорт-экспортын банк, Оросын Гадаад худалдааны банк, Солонгосын Экспорт-импортын банк, Монголын Хөгжлийн банк нэгдэх юм байна. Банкуудын энэ шинэ холбоо энэ бүс нутагт эдийн засгийн хөгжил, дэд бүтцийг хөгжүүлэхэд санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. 

“Их түмэн санаачилга”-ын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүнт Ван Вэйний  хэлснээр бол Зүүн хойд Азийн Импорт, экспортын банкны холбоо энэ бүс нутаг дахь санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өсгөхөд оролцох хүсэлтэй бусад орны банк санхүүгийн байгууллагуудыг хүлээн авахад бэлэн гэсэн хэмээн http://russian.people.com.cn/ мэдээлжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан