Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Флэш мобд нэгдээрэй залуусаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан 1000 хүүхдийн флэш мобын тов гарлаа. Энэ сарын 30-нд Сүхбаатарын талбай дээр “Амьд байгалиа хойч үедээ өвлүүлэн үлдээе” гэсэн уриатайгаар зохиогдох аж. Энэхүү арга хэмжээнд 10-25 насны, бүжиглэх дуртай залуусыг урьж байгаа юм. Монгол Улсын гавьяат багш Жаргалсайханаар удирдуулсан 150 гаруй залуус нэгджээ. Зохион байгуулагчдийн зүгээс “Одоо бэлтгэл жигдэрч эхэлж байна. Хөдөлгөөнүүд амархан тул хүссэн хүн бүр сурах боломжтой шүү. Ирээд бүртгүүлээд л шууд бэлтгэлдээ орж байгаа. Ирж амжихгүй хүүхдүүд байвал бүртгэлээ хийлгээд интернэтээр харж бүжгээ сурч болно шүү” гэсэн. Оролцохыг хүссэн хүүхэд залуус “UB dance” бүжгийн клубын аль ч салбар дээр очоод бүртгүүлэх боломжтой аж.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан