Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100 мянган төгрөг хөнгөлнө Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан "Сошиалгүй сургууль" санаачилгыг хэрэгжүүлнэ ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: "Ноорог-ийн зургаан хүний дансаар ₮9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан" Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ Х. Нямбаатар: Айл өрхүүд хатуу түлшнээс татгалзсан тохиолдолд нийслэлээс хийн түлшний зуухыг суурилуулж өгнө
“Ном бол оюун санааны тусгаар тогтнол” номын баяр болно

“Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриатай номын баяр 16 дахь удаагаа энэ сарын 20-нд Чингисийн талбайд болно.

Энэхүү номын баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байна. Тэд өөрсдийн ном бүтээлээ сурталчилан гарын үсгээ зурж худалдаална. Харин ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50 хувь хямдруулахаар болжээ. Мөн тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншигдсан болон уншигдаагүй номын үзэсгэлэнгээр танилцуулах юм.

Энэ үеэр ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигчтай уран зохиолын номын чансааг гаргах юм. Үүнээс гадна номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, шинэ номын нээлт, зохиолч-уншигчдын уулзалт зэрэг арга хэмжээ болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан