Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Лох-несс нуурын аварга амьтан шотландаас Англи руу дүрвэж иржээ
Английн гэрэл зурагчин Жемс Эбдон английн Камбрия гүнлэгийн нутаг дахь Уиндермир нуурын эрэг дээр зураг авч байгаад хальсанд нь дээр цагийн Лох-Несс нууранд байсан гэдэг домогт аварга амьтны дүрс буусан байхыг харжээ. Тэрээр байгалийн зураг авахаар аппаратаа нуурын эрэг дээр хөл дээр суурилуулж, автомат дээр нь тавьж  орхиод бүтэн өдөр болж. Дараа нь ирээд  дарсан гэрэл зургуудыг нь үзэж байтал яг л Лох-Несс нууранд байсан гэдэг шиг аварга амьтны дүрс буусан байхыг үзжээ.

                    Английн Уиндермир нууранд саяхан авсан зураг

Жемс Эбдон “Би маш сайн гарсан зургуудаа үзэж байтал нэг кадр дээр маш том тагтаа шиг зүйл гарсан байсан. Тэгээд нарийвчлан үзээд энэ бол тагтаанаас асар том зүйл болохыг мэдсэн л дээ. Одоо хүртэл би үүнд итгэхгүй байгаа ч бүх л хүмүүс “энэ бол Лох-Нессийн аварга араатан байна гээд байгаа юм” гэж ярьсныг Metro иш татжээ.
Үүнтэй зэрэгцээд Лондонгийн оршин суугчид, бүр төрийн албаныхны  дунд энэ сэдвээр олон шог яриа дэлгэрсэн байна. Тэд Шотландыг Их Британиас тусгаарлахыг эсэргүүцэж Лох-Несс нуурын аймшигт араатан хамгийн түрүүнээ английн нууранд шилжин ирж амьдарч байна гэж хошигнож байгаа гэнэ.

                            Шотландын Лох-Несс нууранд 1933 онд авсан зураг

Бүр YI зууны үеэс л Лох-Несс нууранд аварга амьтан байдаг тухай домог яриа байдаг ч 1930-аад оноос энэ яриа бүр газар авч, бүр үзсэн харсан гэх хүн ч гарч ирсэн байна. 1933 оны арваннэгдүгээр сарын 12-нд Нью Грей гэгч энэ амьтны зургийг хамгийн анх гэрэл зургийн хальснаа буулгаж авлаа хэмээн шугиан тарьж арван хоёрдугаар сарын 6-ны Дэйли Скетч сонины нэгдүгээр нүүрэнд хэвлэжээ.
Хэдэн арван жилийн турш домог мэт яриа тархсаар байсан ч эрдэмтэд ийм амьтны ямар ч ул мөр алга, бүр цогцос ч байхгүй гэцгээсэн. Зарим нь 1933 оны зургийг зохиомол гэсэн таамаг ч дэвшүүлдэг юм.
0 Сэтгэгдэл
bgaa bga
Хамгийн их уншсан