Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+12°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Монгол нутагт буй 400 хавтгайд хандив цуглууллаа


Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-ын “Хавтгай хамгаалах сан”-гаас Монголын говийн их дархан цаазтай газрын хавтгай үржүүлгийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ сарын 7-ны өдөр Английн Кент мужид сайн санааны хандивын арга хэмжээ зохион байгууллаа. Тус сангийн үндсэн үйл ажиллагаа нь дэлхийд нэн ховордсон хавтгайг хамгаалах болон говь цөлийн өвөрмөц тогтоцтой эко системд хавтгайн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгддэг аж.

Харин Монгол Улсын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр ИБУИНВУ-ын “Хавтгай хамгаалах сан”-гаас говийн их дархан цаазтай газарт хавтгай  үржүүлгийн төвийг нээж, 2003 онд хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр нь менежментийн хувьд  2011 онд говийн их дархан цаазтай газарт шилжсэн байна. Гэсэн ч дээрх дархан цаазат газартай байгуулсан төслийн хүрээнд хавтгай үржүүлгийн төвийн үйл ажиллагаанд тус сангаас байнга дэмжлэг үзүүлсээр иржээ.

Дархан цаазтай газрын хавтгай үржүүлгийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сар бүр 2.500 фунт стерлинг, жил бүрийн есдүгээр сард өвс тэжээл бэлтгэхэд 10 мянган фунт стерлинг, боловсролын хөтөлбөрт 25 мянган фунт стерлинг зарцуулах шаардлагатай болдог аж. Харин дээрх санхүүжилтийг олохын тулд тус сан ажилладаг байна. Английн Кент мужид зохион байгуулсан энэхүү сайн санааны хандивын үйл ажиллагаанаас олсон орлогыг Монгол нутагт буй 400 хавтгайд хахир хүйтэн урт өвлийг өнөтэй давахад өвс, тэжээл худалдан авахад зарцуулах юм.

Дээрх сайн санааны хандивын арга хэмжээнд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга болон ЭСЯ-ны ажилтнууд, Британид оршин суугаа монгол иргэд өргөнөөр оролцжээ. Арга хэмжээний үеэр монгол үндэсний урлагийн тоглолт, бөхийн барилдаан, орон нутгийн иргэний монгол, араб тэмээний үзүүлбэр уралдааныг зохион байгуулж оролцогчдод сонирхуулсан байна.

0 Сэтгэгдэл
havtgai geed l bicheed bh yum havtgaini zurag oldsongui yu
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан