Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр Ерөнхийлөгч ямар брэндийн зангиагаар ижилссэн бэ


Энэ сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол улсад ажлын айлчлал хийсэн. Хоёр Ерөнхийлөгч Чингисийн талбайд гар барин уулзахад ижилхэн зангиа зүүчихсэн байсныг хүн бүр анзаарсан байх.Нарийн харвал хээ нь бага зэрэг өөр ч гэлээ яг ижил фирмийн бас ижил төрлийн зангиа гэмээр ажиглагдсан. Тэгвэл тэд энэ зангиагаараа хамгийн чухал уулзалт шүү гэдгийг харилцан илэрхийлсэн гэж болно. Дэлхийн загварын ертөнцийнхөн болоод загварын дүрэм журам тогтоогчид хувцсаараа тухайн хүн болоод улсад ямар хүндэтгэл илэрхийлж буйгээ хэлж болно гэж үздэг. Тэрхүү алтан дүрэмд нь хамгийн чухал уулзалтанд цагаан цамц өмсөх гэж тодорхой бичсэн байдаг аж. Хамгийн гол нь зангиа нэг өнгийн тайван байдлыг илэрхийлж болохуйц энгийн бас бага зэрэг хээтэй байх ёстой хэмээн тодорхойлдог. Мэдээж энэ нь хоёр Ерөнхийлөгчийн зүүсэн зангианаас тодорхой байгаа юм. Тэгвэл тэд ямар брэндийг сонгосон бол...
Одоогоор хоёр Ерөнхийлөгчийн зүүсэн зангианы загвар хээг хамгийн ихээр санал болгож байгаа брэнд бол  италийн Brioni.

Энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болоод Д.Медведев нарын хамгийн өргөн хэрэглэдэг брэнд.  Нэг зангиа нь дунджаар монгол төгрөгөөр тооцоход 300 мянгаас 600 мянга орчим үнэтэй.  1945 оны дайны дараахан Римд анхны дэлгүүрээ нээсэн Brioni брэнд нь өнөөдөр албан ёсны 30-аад дэлгүүр дэлхийн өнцөг булан бүрт ажиллуулж байна. Мэдээж тус брэндийг мянган мянган дэлгүүрт борлуулдаг ч зөвхөн өөрийнх нь хувцас загварыг борлуулах эрхтэй брэнд бутик нь 30-аад байдаг.  АНУ-д хамгийн олон буюу 8 дэлгүүртэй.  1952 онд албан ёсоор загварын шоу хийснээр  олон хүний анхаарлыг тататж 1954 онд дэлхийн худалдаа аж үйлдвэрийн томоохон төвүүдэд брэнд борлуулах эрхтэй болсон аж.  1990 онд удирдлагаар нь Умберто Энжелана сонгогдсоноор эмэгтэй хувцас үйлдвэрлэх болсон гэнэ.  Тэрээр мөн 1995 онд өөрийн хувцсыг Жеймс Бондын цувралуудад албан ёсны эрхтэйгээр сурталчлуулсан. Жил бүр 200 гаруй загвар шинээр гаргахаас гадна 5000 гаруй загварын нэхмэл бөс даавуу үйлдвэрлэдэг. Мэдээж нэг  загвар нь 30-35 цагийн дараа бэлэн болдог. Нийт загварынх нь дөрөвний нэг нь 25000 элит хэрэглэгчийнх нь  захиалганд зориулагддаг.  Байнгын хэрэглэгчээр нь Жорж Буш, Аль Пачина, Пирс Броснан, Дэниел Крейг, Роберт Кенниди, Рамзан Кадыров, В.Путин, Д.Медведев нарын урлаг соёл улс төрийн томчууд байдаг.
2011 оны сүүлээр францын Pinault-Printemps-Redoute/ Gucci, Yves Saint Laurent, Balenciaga зэрэг брэндийг эзэмшигч/ корпораци Brioni компанийг 100 хувь худалдаж авах гэрээ хийсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан