Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэрлэг барих хандивын аян эхэлжээ


1000 төгрөгөөр нэгдэж хүүхдийн цэцэрлэг барих аян албан ёсоор эхэлж, 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. Дөрөв, Тавдугаар багийн нутагт ба­риг­дах тус цэцэрлэгийн ба­рил­гыг “Баялаг эрдэм” ком­па­ни 600 гаруй сая төг­рө­гөөр барьж гүйцэтгэх аж. “Хонгорын багачууд” цэцэр­лэ­гийн шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн За­саг дарга болон холбогдох ал­баны­хан оролцож тус цэ­цэр­лэгт хандив өргөхөө илэрхийллээ.

Тодруулбал аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан сарын цалин буюу нэг сая төгрөгийг хандивлахаа амласан бол Баян­хонгор сумын Засаг дар­га Ж.Төмөрбаатар  999.000, Хонгор нутгийн дууд­лага хөдөлгөөний тэр­гүүн Д.Батболд 108.000, “Чанд­мань-БХР” ХХК-ны захирал н.Сайнбилэг 888.000, БХР сумын ИТХ-ын дарга н.Дол­гор­маа 109.000, “Амар” худал­дааны төвийн эзэн н.Байгаль­маа 550.000, Дур­самж фото студийн эзэн н.Баян­мөнх нэг сая төгрөг, ХДТеатрын дарга С.Энхболд 166.000, БХР сумын Засаг даргын орлогч н.Рэнцэнцэдэв 111.000 төгрөгийг тус тус хандивлахаа амласан бол нээлтийн ёслолд оролцсон хамгийн ахмад настан н.Муна насны тоогоороо 75.000 төгрөгийг хандив болгохоо илэрхийллээ.  Ийнхүү иргэн таны хандивласан 1000 төгрөг хүүхдийн цэцэрлэг болж сүндэрлэх сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан