Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Найзуудыгаа ажилтай байлгах гэж ой шатаасан эмэгтэй
Америкийн Орегон мужийн Уорм-Спрингс хотын иргэн 23 настай Сэйди Жонсон гэгч эмэгтэйг хотын дэргэдэх дархан газарт түймэр тавьсан хэргээр 2013 оны долдугаар сард баривчилж саяхан шийтгэжээ. Цагдаагийнхны мэдүүлснээр тэднийг машинтай явж байхад энэ эмэгтэй бут руу шатаж байгаа галан оргилуур шидэж байсан гэнэ. Ингэснээр дархан газрын 20 га-гийн ой ургамал шатаж, гал унтраахын тулд гал сөнөөгчид 9 өдөр ажиллан нийт хохирол нь 7,9 сая доллар болжээ.
Үүний дараа Жонсон гал сөнөөх албанд ажилладаг найзуудынхаа Facebook-т “Миний түймэр та нарт ямар санагдав даа” гэж бичсэн нь түүнийг сэжиглэн баривчлах үндэс болжээ.
Түүнийг баривчилсны дараа “Миний найзууд гал сөнөөх газарт ажилладаг. Тэд хийх ажилгүй ажил дээрээ уйтгарлаад суудаг юм. Тэгэхээр нь би тэднийг ажилтай болгох гэсэн юм. Тийм жижигхэн гал ингэж их түймэр болох юм гэж мэдээгүй” гэж мэдүүлжээ.
Энэ сарын 3-ны өдөр Жонсонг шүүж таван жилийн ял өгсөнийг хөнгөрүүлэн 18 сар шоронд хорихоор шийтгэсэн байна. Үүний зэрэгцээ эмэгтэй хар тамхины хамааралтай тул шоронгоос гарсны нь дараа эмчилгээ хийлгэх, дархан газарт 200 цагийн олон нийтийн ажил хийлгэх болсон байна.

0 Сэтгэгдэл