Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хараал шингэсэн домогт 9 алмааз

Нэрд гарсан үнэт чулуу маш их домог яриа, хараал жатга дагуулсан байдаг. Олон түүх домогт алмааз нь хуйвалдаан аллага, амиа хорлохын үндэс болдог. Тэр үнэт чулууг эзэмшиж байсан бүү хэл тохиолдлоор түүнтэй холбогдсон хүмүүс ч золиос болох нь бий. Өнөө цагт ч үнэт чулуутай холбоотой хардлага сэрдлэг, аюул занал, дээрэм тонуул, аллага бас л байсаар.
Смитсоны хүрээлэн  1958 онд Итгэл найдварын алмаазыг  бэлгэнд авсныхаа дараа дарамталсан захидал хүлээн авсан байдаг. Олон хүн үүнийг улс оронд нь муу зүйл ирэхийн дохио гэж хүлээж авсан. Үнэхээр ч энэ чулууг дагасан олон үхэл хагацал, золгүй явдлын тухай домог их байдаг. Чухамдаа энэ бүхэн үнэн эсэхийг хэн ч мэдэхгүй. Үнэхээр алмааз гэдэг хүний хувь заяа улс оронд ийм өшөө хонзон дагуулдаг зүйл үү.

9.    Кашикчийн  алмааз

86 каратын энэ том эрдэнийн чулуу манай гаригийн хамгийн том эрдэнийн чулууны нэг. Домгоор бол нэг загасчин үүнийг голын эргээс олоод худалдах санаатай худалдаачин дээр очиход тэр нь энэ бол ерийн л нэг чулуу, ердөө л гурван халбага тарианы үнэ хүрнэ гэж. 17 дугаар зуунд энэ чулуу султаны мэдэлд очиж одоо Туркийн Топкапын ордонд байгаа.

8.”Орлов” алмааз

Оросын эзэн хааны бэлгэ тэмдэг, их Екатеринагийн эзэмшиж байсан энэ алмааз 189,6 карат жинтэй. Домогт өгүүлснээр бол францын нэгэн хүн энэтхэгийн бурхны нүднээс энэ эрдэнэсийг авсан гэдэг. Хатан хаанд дурласан  Григорий Орлов худалдан авч Екатеринад бэлэглэсэн. Харамсалтай нь түүний хүсэл биелээгүй, түүнийг хатан хаан ордондоо авсан ч өөр юу ч хялайлгаагүй гэдэг. Орлов удалгүй нас барсан.

7. Дарья-и-Нур алмааз

“Ертөнцийн тэнгис” нэртэй, улбар ягаан өнгийн маш ховор энэ эрдэнэс цус дагуулсан олон домог яриатай. 18 дугаар зуунд Надир-шах умард Энэтхэг рүү дайрч Делиг цусанд умбуулсан.  Энэ аймшигт үйл явдлын дараа персийн шах Их моголын хааны титэм дээрх 182 каратын энэ эрдэнэсийг авч одоо Ираны Тегераны төв банкинд хадгалж байгаа.
 
6. Регентийн  алмаз

Энэ эрдэнэс нэгэн цагт Наполеоны илд, ХҮ Людовикийн титмийг чимж байсан. Өнөөх хатан хаан  Мария-Антуанетта ч бас нэгэн цагт эзэмшиж малгай дээрээ хадаж байж. Эхлээд энэ 410 карат жинтэй байсан ч өнөө болтол ердөө 141 карат нь л үлдэж одоо Луврын музейд байгаа. Нэгэн домогт энэтхэгийн нэгэн боол уурхайгаас олоод хөлдөө нууж уурхайгаас гарах гэж байсан ч алдаа гаргаж английн хөлгийн ахмадад итгэж хэлтэл тэр нь боолыг живүүлээд чулууг өөртөө авсан гэдэг.

5. «Хар Орлов» алмааз


67,5 карат жинтэй энэ алмаазыг мөн л 19 дүгээр зууны эхээр Энэтхэгийн уурхайгаас олсон. Нутгийн нэгэн дээрэмчин бурхны нүдэнд байсныг нь авсан гэдэг. Хар Орловын гурван ч эзэн амиа хорлосон гэсэн домог байдаг болохоор үнэхээр хараал шингэсэн эрдэнэс байж магадгүй.

4.Хараал шингэсэн хөх алмааз

1989 онд Тайландын нэгэн иргэн 20 сая долларын үнэтэй энэ эрдэнэсийг Саудын Арабаас хулгайлж эх орондоо аваачсан. Энэ хэргийг мөрдөхөөр Арабаас Тайланд руу Мохаммед Аль-Руваили гурван ч дипломатын хамт явсан ч харамсалтай нь дөрвүүлээ нууцлаг байдлаар амиа алдсан.
2014 оны гуравдугаар сардТайландын шүүх цагдаагийн офицер оролцсон таван хүнийг шүүж эхэлсэн ч хэргийг хаасан. Энэ чулуутаөй холбоотой 20 хүн бас л үхсэн олдсон ч чулуу хаана байгаа нь одоо болтол тодорхойгүй.

3.Кохинур алмааз

Кох-и-Нур  гэдэг нь “Ертөнцийн уул” гэсэн утгатай. Энэтхэгт Их Могол улсыг байгуулагчийн үгээр бол энэ эрдэнэсийг  1306 онд 739 карат жинтэйгээр олжээ. 1877 онд алмааз Британийн хааны эрдэнэстэй нийлж хатан хаан Виктория энэтхэгийн эзэн хаан болсон. Хожим нь 105,6 карат жинтэй нь Елизавет хатан хааны титэм дээр заларч Малтийн загалмайг чимсэн. Эртний Энэтхэгийн домогт “энэ алмаазыг хэн эзэмшинэ, тэр хүн дэлхийн эзэн болно. Гэхдээ таагүй явдал дагалдаж магадгүй. Ганцхан эмэгтэй хүн, бурхан хоёр л үүнийг ямар ч шийтгэлгүйгээр эзэмшиж болно” гэсэн байдаг гэнэм.

2.    Итгал найдварын алмааз


Смитсоновын хүрээлэнгийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол  энэ алмаазыг алтан хүрээнд хийж, төвд нь яг л нар шиг харагддаг байсан гэнэ. Алмааз өөрөө ХIY  Людовикийн эзэмшилд байжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр 45,52 карат жинтэй байсан гэнэ. Энэ бас л энэтхэгийн Сити бурхны баримлын нүд байгаад түүнийг хулгайлснаар асар их хараал жатга дагуулсан гэдэг. Олон хүн Марий-Антуанетта болон ХIY  Людовикийг цаазалсны төлөө асар их төлөөс болгож гай дагуулсан гэж итгэдэг. Гарри Уинстон үүнийг Смитсоновын хүрээлэнд бэлэглэсэн.

1.Тейлор Бартоны алмааз

69 карат жинтэй энэ алмаазыг Өмнөд Африкийн Премьерийн уурхайгаас 1966 онд олсон. Оскарын шагналт алдарт Ричард Бартон хайрт Элизабет Тейлорт  бэлэглэхээр 1967 онд 1,1 сая доллараар худалдан авсан. Гэхдээ л энэ эрдэнэс хүчтэй дурлалын бэлгэ тэмдэг болсонтойгоо адил гунигт түүх дагуулсан. Одуудыг салсны дараа 1978 онд Тейлор чулууг худалдаж мөнгөөр нь Ботсванд энэ чулууг олсон уурхайгаас холгүй эмнэлэг бариулсан.

0 Сэтгэгдэл
Шуналтайгаар нь М.Энхболдод нэгийг нь бэлэглэх юмсан, Үхвэл үхэг.
Хамгийн их уншсан