Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Мөнхбат: Өнгөрсөн долоо хоногт 16 тэрбум төгрөгийн зээл нэмж олгосон


Хөгжлийн банк экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл шалгаруулаад буй. Эдгээр төслийг Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлэх учиртай. Одоогоор бондоос нэг их наяд 267 тэрбум 200 сая төгрөгтэй тэнцэх мөнгө үлдсэн гэдэг.  Энэ мөнгө нь арилжааны 13 банкинд байршиж буй. Дээрх төслүүдэд олгох зээл нь таван жилийн хугацаатай есөн хувийн хүүтэй бөгөөд нийт 7.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Үүнээс 4.2 их наяд төгрөгийн зээл авах хүсэлт Хөгжлийн банкинд гаргаж, үр дүнд нь нийт 40 мянган ажлын байр бий болно хэмээж буй юм. Хэрэв санхүүжилт нь шийдэгдээд хэрэгжээд эхлэвэл 55 сарын дотор үр дүнгээ харна гэдэг. Зээл хүссэн төслүүд таван саяас 285 тэрбум хүртлэх мөнгөн дүнтэй.  Хамгийн гол нь арилжааны банкны шалгуурт тэнцэж байж хүссэн зээлээ авна. Гэвч шалгарсан төслүүд санхүүжилтээ авч чадаагүй байна. Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатаас дээрх төслүүдийн санхүүжилтийг хэрхэн шийдэж буй талаар тодрууллаа.    

-Экспортыг дэмжих импортыг орлох төслүүдийн хөрөнгө оруулалт ямар шатанд явна вэ?
-Одоогоор хоёр тэрбум төгрөгөөс доош үнийн дүнтэй 20-иод төсөлд зээл олгосон. Тэгэхдээ эхний ээлжинд 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Үүн дээр өнгөрсөн долоо хоногт  нэмж 16 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа. Үйлдвэрүүд нь удахгүй эхнээсээ ашиглалтад ороод үр дүн нь гарах байх. Хоёр тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй 12 төсөл бий. Эдийн засгийн салбар бүрийн төсөл хамрагдаж байна. Тухайлбал, барилгын мате­риал, эм эмнэлгийн тоног тө­хөө­рөмж үйлдвэрлэх, хө­дөө аж ахуйн бүтээгдэхүүн боловс­руулах төслүүд бий.   Тэд­нийг санхүүжүүлэхээр 55 тэрбум төгрөгийн зээл  батал­­сан. Ингээд шалгарсан төслүүдэд  арилжааны бан­кууд­­тай барьцааны гэрээ­гээ байгуулаад зээлээ авч болно гэсэн мэдэгдэл хүргүүлээд байна.

-Зээл олгох ажил яагаад удаашрав. Хүссэн зээлээ авч чадахгүй байна гэсэн бухимдал нэлээд гарсан?
-Бид хугацаа алдсандаа хүлцэл өчих ёстой. Гэхдээ төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хамгийн шилдэг менежментээр хийж байна. Ингэж байж татвар төлөгчийн хөрөнгийг эрсдэлгүй, үр ашигтай зарцуулна. Иймд  жинхэнэ ажил хэрэгч үйлдвэрлэгчдэд хүргэх гэж жаахан удааширсан тал бий. Өөрөөр хэлбэл Чингис бондын хөрөнгийг зөв зарцуулах тогтолцоо байгуулж чадсаны үр дүнд төслийн санхүүжилтээ хийгээд эхэллээ. Хэдийгээр бизнесийн улирал нь өнгөрч байгаа ч зарим үйлдвэр  санхүүжилтээ аваад эхнээсээ ашиглалтад орох гэж байна.

-ОХУ-ын Олон улсын хөгж­­лийн банкнаас 20 сая  ев­ро авлаа. Үүнийг ямар тө­сөл хөтөлбөрт зарцуулах вэ?
-УИХ,  Засгийн газраас баталсан эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн үйлдвэр­лэлийг дэмжихэд зарцуулна.

-Хөгжлийн банкны хөрөн­гө оруулалтыг зориу­лалт бусаар ашиглаж байна гэсэн яриа бий. Тухайлбал, гудамж төсөл хамгийн их шүүмжлэлд өртсөн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Гудамж төсөл бол цаасан дээр бус бодиттой хийгдэж буй ажил.  Гүйцэтгэл нь иргэдийн нүдэнд ил байгаа юм. Тухайлбал, Гандангийн уулзвар байна. Манай мэргэжилтнүүд газар дээр нь очиж Гудамж төслийн ажил хэрхэн явж байгааг шалгасан. Иймд хөрөнгө оруулалтыг  зориулалт бусаар өөр зүйлд зарцуулсан юм байхгүй.  Хэрэв ийм тохиолдол гарсан бол нухацтай шалгаж алдаа завхарлыг нь засах хэрэгтэй. Одоогоор төслийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан явдал гараагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан