Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кейт Миддлтоны маш хурц жирэмсний хордлого санаа зовоож байна

Их Британийн хаан ширээ залгамжлах гүн Уильямын гэргий жирэмсэн болж, хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэдэг мэдээ британичуудыг ихээр баярлуулсан ч түүний биеийн байдал ойр дотныхны санааг зовоож байна. Учир нь, гүнгийн авхай Кэтерин өмнөх шигээ маш хурц жирэмсний хордлоготой, биеийн байдал нь тийм ч сайн биш байгаа гэнэ. Одоо 6-8 долоо хоногтой хэмээн мэдээлж байгаа Кейт хэдий хатан хааны гэр бүлд бяцхан ханхүү, гүнж нэмэх гэж байгаа байгаа нь баяртай хэрэг ч, "Бид түүнд санаа тавьж, халамжлах хэрэгтэй байна" хэмээн Уильям гүн олон нийтийн ажиллагаад оролцохдоо хэлээд, эртхэн гэртээ харих ёстойгоо учирлажээ.
Одоохондоо Кэтерин эмнэлэгт хэвтээгүй, Кенсингтоны ордондоо гэрээр асруулж байгаа юм. Түүнд тохиолдоод буй жирэмсний эхэн үеийн хурц хордлого нь 50 жирэмслэлт тутамд нэг тохиолддог, эхийн биеий, маш их ядрааж сульдааж, усны дутагдалд оруулдаг, улмаар ургийн өсөлтийг ч зогсоох аюултай хордлого юм. Ийм хордлогын үед эх өдөрт 30 хүртэл удаа бөөлжиж, шингэн дутагдаж, тамир тэнхээгээ алдаж, маш их ядарч сульддаг. Ийм үед жирэмсэн эхчүүд өөрсдөө идэж, ууж чаддаггүй учир дуслаар шингэнийг нөхдөг. Үүнээс болоод эхчүүд биеийн жингийнхээ 10 хувийн алддаг явдал ч бий. Кэтерин анхны хүүхдээ тээж байхдаа ийм хүндрэлээс үүдэн эмнэлэгт хүртэл хэвтэж байсан юм.
Тэрээр ийм хүнд хордлоготой байгаа учраас энэ сарын 20-нд Мальтад хийх айлчлал нь эргэлзээтэй болж эхэлжээ. Уг нь, Кэтерин гүнгийн авхайн хувиар хатан хааны нэрийн өмнөөс Мальтад ганцаараа айлчлах чухал хөтөлбар байсан юм. Гэхдээ тэрээр айлчлалаар явах уу эсвэл цуцлах уу гэдэг нь хараахан тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан