Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ингэж явдаг хөлөг онгоц гэж бас байна


Эрдэмтэн Фред Фишер, Фред Шпис нар усан доорхи давалгаа, дуу чимээг судлах зорилгоор 1962 онд “RP FLIP” хөлөг онгоцыг бүтээжээ. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний өмч энэ хөлөг усан дотор хошуугаа оруулан зөвхөн сүүл хэсэг нь ил үлдэж босоо байрлалд орон судалгаа хийдгээрээ  онцлог.

Ийм байрлалд орсноороо усан доорхи давалгааны өндөр, усны температур судалдаг байна. ELIP хөлөг ингэж босоо байрлалд орохын тулд багийнхан хөлгийн хошуунд байрлах зайг далайн 700 тонн усаар дүүргэдэг.

 Судалгааны ажил дууссаны дараа усыг гадагш шахан агаараар дүүргэхэд хөлөг аажмаар хэвийн хэвтээ байдалдаа ордог гэнэ.

Нэгэнт хөлөг ингэж босоо, хэвтээ гэсэн өөр өөр байрлалд шилжиж ажилладаг болохоор доторхи зарим тонглол, суултуур, ариун цэврийн тосгуур зэргийг хоёр байрлалд орохоор хөдөлгөөнтэй хийсэн байдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан