Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг гүнзгийрүүлсэн сургалтад хамруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүнзгийрүүлсэн шатны сургалт зохион байгуулах тухай” захирамж гаргажээ.

Захирамжаар цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг энэ сарын 19-нөөс 10 дугаар сарын 02-ны өдөр  гурван хэсэгт хуваарилан зохион байгуулах болжээ.

Нэгдүгээр хэсэгт  Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс татагдсан дүйцүүлэх алба хаагчид Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаагийн  удирдлага дор зохион байгуулах бол хоёрдугаар хэсгийг Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн алба хаагчид Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа удирдах аж. Харин гуравдугаар хэсэг болох Налайх, Багануур, Багахангай дүүргийн цэргүүдийш Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Батбаатар нар ахлан ажиллах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан