Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван залуугийн үхэлд туслан гүйцэтгэгчээ буруутгаж эхэллээ



Хан-Уул дүүргийн III хороо, нарны шинэ гүүрийн баруун урд баригдаж буй “River Stone” барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгэж байсан 19-23 насны гурван залуу дүүжин өргүүр тасарсны улмаас унаж нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 7-ны өдөр гарлаа. 40 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа 10 давхар 258 айлын төмөр, бетон карказ барилгын ажлыг осол гарсан өдөр “БоБи” гэх туслан гүйцэтгэгч компани хийж байжээ. Тиймээс захиалагч “S-Development” компани барилгын ажлыг зогсоож, хуулийн байгууллагад хандсан байна. Тэд албаны дүгнэлт гартал аман тайлбар өгөхөөс татгалзаж байгаа ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өмнө нь тус компанийн барилга, угсралтын ажлыг түр зогсоох тухай акт бичсэн байсан гэдгийг эрс үгүйсгэж байна.
Дүүжин өргүүр дээр ажиллаж байсан гурван залуугийн хоёр нь газар дээрээ нас барсан бол нэг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэж байхдаа амьсгал хураасан гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн нь мэдээллээ. Юутай ч дүүжин өргүүрийн нэг тал тасарч агаарт унжиж үлдсэн ч залуус унасан нь хөдөлмөр аюулгүй байдлыг хангуулаагүй гэдгийг шууд харуулсан явдал боллоо хэмээн иргэд дүгнэж байна.
“S-Development” компа­нийн “River Stone” хотхон нь таны жаргалтай амьдралын үргэлжлэл гэх уриатайгаар 2-3 өрөө байрыг 101 саяас -231 сая төгрөгөөр борлуулж байсан юм. Тэд орон сууцаа энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан