Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүртгэлийн үйлчилгээг Чингисийн талбайд үзүүлнэ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ сарын 13-нд Чингисийн талбайд болох Хууль зүйн яамны Нээлтттэй хаалганы өдрөөр иргэний, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, архивын үйлчилгээтэй холбоотой зарим төрлийн үйлчилгээг шуурхай үзүүлэхээр бэлтгэж байна.

 Тухайлбал, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болсон төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг дахин бичиж олгох, гадаад паспортын хугацаа сунгах, гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн хуудасны материал хүлээн авах, хаяж үрэгдүүлж, гэмтээсэн цахим үнэмлэхийн дахин авах захиалга, хүсэлтийг хүлээн авч, буцаан олгох зэрэг үйлчилгээг шуурхай үзүүлнэ. Түүнчлэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх, шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулж гэрчилгээ олгохоос гадна ТҮЦ машинаар дамжуулан  оршин суугаа хаягийн лавлагаа, цахим үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө, хуулийн этгээдтэй эсэх  болон бусад лавлагаа зэргийг шууд авах боломж нөхцлийг хангаж өгөх юм.  Дашрамд дурдахад эдгээр үйлчилгээг авахын тулд иргэд тухайн  үйлчилгээтэй холбоотой бүрдүүлэх материалыг бүрэн гүйцэд хангасан байх шаардлагатай аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан