Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сангийн сайд их, дээд сургуулийн захирлуудад өгсөн үүргээ хүчингүй болгов

Сангийн сайд Ч.Улааныг Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн хэмээн үзэж ШӨХТГ-аас ногдуулсан 960 мянган төгрөгийн торгуулийг барагдуулжээ.

Тэрбээр МУИС, ШУТИС зэрэг төрийн өмчит долоон их дээд сургуулиудын захиралд санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эх үүсвэрийн хэмжээг нэмэх үүрэг өгсөн байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Сангийн сайд Ч.Улаан ШӨХТГ-аас ногдуулсан торгуулийг барагдуулсаны зэрэгцээ их дээд сургуулийн захирлуудад өгсөн үүргээ хүчингүй болгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан