Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрэлтдэг тоглоомон сэлэм бүтэн хотыг айлгажээ

Дотроо гэрэлтэй, хуванцар сэлэм америкийн бүхэл бүтэн хотыг түгшүүрт автуулан айлгажээ. Америкийн Аляск мужийн Жуно хотын машин зам дээр хүүхдийн тоглоомон гэрэлтдэг сэлэм өнгөрсөн сарын 18-нд хэвтэж байхыг харсан хүмүүс бөмбөг байна гэж бодоод “машин зам дээр нэгэн сэжигтэй зүйл байна” хэмээн цагдаад ханджээ. Газар дээр нь ирсэн цагдаагийнхан юу болохыг нь тодорхойлж чадалгүй эрсдэл гаргахгүйн тулд орчныг хамгаалалтад аван саперынхныг дуудсан байна. Juneau Empire сонины мэдээлснээр саперынхан хамгаалалтын хувцас өмсөн ойртож очсоноор энэ нь бөмбөг биш жирийн л нэгэн ямар ч аюулгүй тоглоом болохыг тогтоосон байна.
“Ямар ч бөмбөг, аултай зүйл байгаагүй, жирийн л нэгэн тоглоом байсан” гэж орон нутгийн цагдаагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Эранн Калвара хэлжээ.

0 Сэтгэгдэл
ed nar udahgui setgel zuin aidasaasaa bolj uuriiguu uuruusuu hamgaalah gej tsagdaa duudna shuu. ulam l aimhai ul itgesen, ahrdsan, amidralaas tasarsan bolj bna. manaih ch gesen araas ni
манайд бол бөмбөг байсан ч тоохгүй дээ
хянуур юм аа
Хамгийн их уншсан