Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Ladie’s Code” хамтлагийн бас нэг гишүүн нас баржээ

"Ladies Code" хамтлагийн дуучин Райс өчигдөр өглөө нас баржээ. Энэ сарын 3-нд хамтлагаараа Сөүл рүү явж байгаад автомашины осолд орсны улмаас "Ladies Code" хамтлагийн гишүүн Юн Би газар дээрээ нас барсан бол Райс тархины хүнд бэртэлтэй эмнэлэгт хүргэгдэг ирээд, олон цаг үргэлжилсэн мэс засалд оржээ. Гэвч мэс заслын явцад хүндрэл гарч цусны даралт огцом унаж, улмаар комд орсон байна. 23 настай залуухан бүсгүй хагалгааны энэ хүндрэлийг дааж чадалгүй хорвоог орхижээ.
Бороо орж гулгаа үүссэн зам дээр хурд хэтрүүлэн явж байгаад осолдож, хэд хэдэн удаа эргэхдээ замын хашлага төмөр очиж мөргөсөн ослын улмаас ийнхүү "Ladies Code" хамтлагийн хоёр гишүүн нь амь насаа алдлаа. Харин хамтлагийн үлдсэн гурван гишүүний хувьд хөнгөн бэртэл авчээ. Машинд явсан хамтлагийн стилист, менежер болон жолооч ч бараг бэртэж гэмтээгүй гэнэ.
Ослын улмаас газар дээрээ нас барсан Юн Бинийг оршуулах ёслол өнгөрсөн баасан гарагт болсон юм. Харин дуучин Райстай салах ёс гүйцэтгэх ёслолыг Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хийж байгаа аж.


Хамтлагт тохиолдсон эмгэнэлт явдлын дараа тэдний "I am fine, Thank you" хэмээх дуу хит болжээ.

Дуучин Райс

Юн Би

0 Сэтгэгдэл
ямар харамсалтай юм бэ
yasan haramsaltai hereg ve
Хамгийн их уншсан