Канадад болдог “Lotto Max” сугалаагаар хэн болох нь хараахан тогтоогдоогүй байгаа хүн жекпот буюу супер шагналын эзэн болж 50 сая ам.доллар хожжээ. “Lotto Max” сугалааг 2009 оноос хойш Канадад явуулж байгаа бөгөөд одоогоор улсдаа хамгийн олон хүн оролцдог, хамгийн том шагналын сантайд тооцогддог. Сугалааны супер шагналыг хожихын тулд 1-49 хүртэлх тооноос үндсэн долоон нь таах ёстой. Үүнээс гадна зохион байгуулагчид сугалааг улам сонирхолтой болгох үүднээс тус бүр нь нэг сая ам.долларын нэмэлт долоон шагналын эздийг тодруулдэг.
Одоогоор супер шагналаас гадна нэмэлт долоон шагналын гурвынх нь эзэн тодорсон ч бүгд шагналаа авах гэж хараахан ирээгүй байгаа тухай зохион байгуулагчид мэдэгджээ.
Энэ сугалааны зургадугаар сард болсон тохиролын үеэр 30 сая ам.долларт хүрээд байсан супер шагналыг найман азтан зэрэг хожиж байсан юм. “Lotto Max” сугалаанаас супер шагнал хожих магадлал нь 28 саяд ганц байдаг аж.