Мхооронд соёлын харилцаa тогтсоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан АШУҮИС, Японы Анагаах Ухаан, Нүүр Ам Судлалын Холбоотой хамтран уг форумыг зохиож байгаа юм. Форумаар хоёр улсын найрсаг харилцааг анагаах ухааны салбарт түлхүү хөгжүүлэх, манай улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилт агуулжээ.
Тус форумд Япон улсын олон улсад нэр хүндтэй, анагаах ухааны салбарын тэргүүний 20 их сургуулийн төлөөлөгчид болон өндөр технологи нэвтрүүлсэн орчин үеийн эмнэлгийн цогцолборын захирлууд урилгаар оролцох юм.