Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧАЦАРГАНЫ САВАНГ ЯПОНД ЭКСПОРТОЛНО

“Startup Weekend Mongolia 10” буюу бизнес санаа шалгаруулах уралдааны нэгдүгээр байранд шалгарсан  “Charl” багийн “Чацарганы саван”-г Японд экспортолхоор болжээ.

Мэдээллийн технологийн үндэсний парк, “Startup Weekend Mongolia” ТББ-аас хамтран Монголд гарааны бизнесийг дэмжих орчинг бүрдүүлэх зорилгоор тус уралдааныг МТҮП-ын компьютер вишн лабораторид 2014 оны наймдугаар сарын 29-31-нд зохион байгуулсан юм.

Энэхүү уралдаанд нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй 11 баг оролцсон. Багууд 54 цагийн турш өөрсдийн оюун ухаан, мэдлэг чадвараа ашиглан өрсөлдсөн юм. Уг уралдаанд ялагдагч баг байхгүй гэдгээрээ онцлогтой. Учир нь бүх багийн 54 цагийн дотор хийсэн ажил нь бодит бизнес болох боломжтой юм. Багууд хамтдаа өнгөрөөсөн 54 цагаа үр бүтээлтэй, нэг зорилгын төлөө тэмцэж, бүгд даалгавраа амжилттай биелүүлсэнд зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авсан.

“Startup Weekend Mongolia 10” үйл уралдаанд “Charl” багийн “Чацарганы саван” түрүүлсэн бол “Супер Амбаар” багийн “Хөдөө орон нутгийн малчин айлуудад зориулсан зурагт халуун ус” хэмээх бүх зүйл байж болохоор шийдсэн жижиг байшин 2-р байр эзэлсэн. Харин 3-р байрт “Student House” Оюутан залууст зориулсан хямд бөгөөд чанартай орон сууц төсөл шалгарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан