Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газар болон хотын хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг цэнгээний газар, рестораны төлөөлөл оролцсон  зөвлөгөөн өнгөрсөн баасан гарагт болов.

Уг зөвлөгөөн нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх зорилготой юм. Зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчид цаашид гэмт хэргийг  хэрхэн бууруулах, согтууруулах ундаагаар үйлчлэхэд анхаарах асуудлын талаар ярилцаж, хууль тогтоомжийн хүрээнд харилцан санал солилцсон байна.

Оюутан залуусын хичээлийн шинэ жил эхлэж байгаа. Иймд зуны гурван сар уулзаагүй гэдэг утгаараа охид, залуус  архидан согтуурдаг. Улмаар хэв журмын болон тан¬хайрах төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болдог үе. Энэ үеэр баар, цэнгээний газруудыг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, насанд хүрсэн хүнд үйлчлэх /22-оос дээш насныханд архи согтууруулах ундаагаар үйлчлэх/ журмыг баримталж ажиллах ёстой гэдгийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжтэй оролцогчид санал нэгдэж байв.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан