Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Гэмт хэрэгтэн цагдаагийнхны шоунд оролцоод баригджээ
Америкийн Умард Каролин мужийн Элизабет-сити хотын цагдаагийн газарт болсон хамгийн олон пончик идэх тэмцээнд түрүүлсэн нэг эрийг хууль сахиулагчид баривчилсан байна. Хэргийн учир нь тэмцээнд түрүүлсэн эр хуулийнхны эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтэн байжээ. 24 настай Брэдли Герберт нутгийн хоёр ч хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байж. Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд болсон уг тэмцээнд Герберт идэвхтэй оролцож хоёр минутад найман ч пончик идэн тэргүүн байр эзэлж тэмцээний тухай нутгийн сонинд сурвалжлагад зурагтайгаа гарчээ.
Маргааш нь тэмцэнийхээ тухай сурвалжлагыг уншиж байсан цагдаагийнхан түрүүлсэн эр өөрсдийнх нь эрэн сурвалжилж байсан Брэдли Герберт мөн болохыг гэнэт ажигласан байна. “Сонин уншиж байтал түрүүлсэн эр нэг л танил, хаа нэгтээ харсан юм шиг санагдсан” гэж цагдаагийн дэслэгч Макс Робсон яриад “Гэнэт л толгойд бидний есөн сарын турш эрж хайж байгаа нөхөр байна гэж мэдсэн. Гэтэл урд өдөр нь бид цөмөөрөө л түүнд баяр хүргээд зогсч байснаа санахаар ичмээр санагдсан шүү” гэжээ. Ингээд тэмцээнд түрүүлсэн эрийг тун удалгүй баривчилсан байна.

0 Сэтгэгдэл