Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Алла Пугачеватай хэрхэн зодолдсоноо үзмэрч Жуна ярьж байна
Оросын нэрт үзмэрч Жуна /Евгения Давиташвили/ эстрадын хатагтай Алла Пугачеватай хэрхэн цусаа гартал зодолдсоноо саяхан хэвлэлд илэн далангүй ярьжээ.
Тэрээр “Би Аллагийн дууг сонирхон сонсдог, түүний ихэд хүндэлдэг байлаа. Харин энэ зодоон болсноос хойш бид хоёрын харилцаа тасарсан юм. 1986 онд бил үү, 1987 онд доо. Би хүү Вахогийн хамт Сиднейд болох Олон улсын уламжлалт эмчилгээний холбооны конгресст оролцохоор явах гэж байлаа. Тэнд надад Стенли Кукын шагнал гардуулах байсан юм. Гэтэл гэнэт Алла намайг урьдаг юм байна. Надад тийш очих зав үнэндээ байгаагүй. Харин Хүү Вахо маань “Ээж ээ, нэг удаа урьж байхад нь оч л доо. Магадгүй тэр тааруухан байгаа болоод таны тусламж хэрэгтэй ч байгаа юм бил үү” гэхээр нь би очсон юм.
Очиход тэднийд хөгжимчид, охин Крисина нар нь байж хөгжилдөн ууцгааж байсан. Пугачева надад хундага барилаа.
Тэгэхээр нь би “Уучлаарай, би ер нь уудаггүй” гэж хэлтэл Алла над руу дөхөж ирээд үснээс зулгааж дээш өлийлгөн “За алив, уу” гэж шахдаг юм байна.
Тэгэхээр нь би түүний элэг рүү тохойгоороо цохиод, ширээн дээрээс болор сав авч толгой руу нь дэлссэн. Дараа нь Аллагийн хүзүүний зүүлтийг угзарч тасаллаа. Охин Кристина нь ээждээ туслахаар хутга бариад над руу ирэхэд нь түлхчихсэн чинь цаашаа унаад өгсөн. Хүмүүс бүгд л босоцгоон бид хоёрыг салгахаар оролдож эхэлсэн. Энэ зодооны үеэр Аллагийн зовхи, уруул урагдсан даа. Алла дараа нь эндээ гоо сайхны мэс засал хийлгэсэн юм. Харин би тэндээс яаж гарснаа санадаггүй юм, их л ууртай байсан” гэж ярьсныг нь “Экспресс газета” иш татан нийтэлжээ.
Алла Пугачева
Энэ бүхэн ердөө л атаархлаас үүдэлтэй гэж үзмэрч эмэгтэй ярьсан байна. “Би тэр үед чинь эстрадын дуу дуулдаг, нэг уралдаанд нэгдүгээр байр эзэлж, Алла ямар ч байранд ороогүй юмдаг. Түүнэнэс л болсон.
Миний дуулсан түүх ингэж эхэлсэн юм. Нэг удаа манайд дуучин Игорь Тальков эхнэр Танятайгаа, бас Андрей Державин, Андрей Разин, хэд хэдэн хөгжимчин ирсэн юм. Тэгээд л дуулалдсан. Ер нь би сургуульлд байхдаа ч дуулдаг байлаа. Тэгэхэд Игорь “хамтдаа дуулъя л даа” гэсэн. Би меццо-сапрано хоолойтой. Ингээд л тайзан дээр гарсан нь тэр. Алга ташилт нижигнээд Белла Ахмадулина надад “Жуна чи чинь бурхнаас бидэнд мэндчилгээ авчирлаа шүү дээ” гэж байсан. Ингээд л Алла намайг үзэж чадахаа больсон юм. Бодвол тэр эстрадад хэн нь илүү, гол вэ гэдгээ харуулах гэсэн нь тэр биз” хэмээн Жуна ярьжээ.
Жуна Давиташвили
Үүнээс хойш бид хоёр уулзалдахгүй л байгаа. Нэг удаа Юрий Лужковын төрсөн өдрөөр тааралдсан. Би уулзахаар ойртож очиход Алла гэнэт эргээд явсан. Дараа нь “Олимпийский”-д болсон нэг концерт дээр би тайзнаас бууж байлаа. Өөдөөс Алла гарч ирж байсан. Тэгснээ намайг хараад нөгөө шатаар өгссөн юмдаг” гэж үзмэрч Жуна ярьсан байна.
Ийн оросын эстрадын хоёр дуучин бүсгүй цусаа гартал зодолдсоноо олон жилийн дараа дэлгэжээ.

0 Сэтгэгдэл
бөбөмбмужа
хов жив хөөцөлдөхгүй шудрага л байна шдээ, амар юм бишүү
2014.09.08