Цоожтой хаалганы түлхүүрийг олсон хэмээн Х.Бат-Ялалт тэргүүтэй эрхмүүд олны анхаарлыг татах гэж чармайх болов. Бүр алтан түлхүүр олсон мэтээр шоудахыг яана. Өдөр тутмын сонин бол төрийн өмчит үйлдвэрийн газрууд биш. эндүүрэв эрхмүүд ээ. Төрийн өмчийн оролцоо өчүүхэн ч байхгүй гэдгийг энд тодотгоё. Бугд хувийн бизнесийн байгууллага. Сэтгүүлчдээ цалинжуулж. эрүүл мэнд. нийгмийн даатгалыг нь төлж, хэвлэлийн болон шуудан компанид төлбөр төлж бүтээгдэхүүнээ уншигчдын гарт хүргэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хуулиас гажсан үйлдэл гаргаж байгаагүй болно. Гэтэл зарим нөхөр хувийн өмч рүү халдаж. өрөөлийг өөртэйгөө жишиж гүтгэн доромжилж буй нь эмгэнэлтэй. Сонин хувийн өмч учраас Улсын Их Хурал болон Засгийн газрын тай- лан, төрийн байгууллагаас зарласан аливаа тендерийг үнэ төлбөргүйгээр хэвлэн нийтлэх үүрэг хүлээдэггүй болохыг мэдэгдье. Хөдөлбөл хөлс болсон өнөө үед яагаад үнэ төлбөргүйгээр сурталчлах учиртай гэж. Нөгөөтэйгүүр. УИХ. Засгийн газар хувийн байгууллагаа дэмжиж. тайлан, тендерээ төлбөрийг нь төлөөд тавихад буруу нь юу байна. Гэхдээ мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн хэн нэгнээс тэс өөрөөр сэтгэж, үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тиймдээ ч та нөхдийн хэлээд байгаа тэрхүү хаалтын гэрээ гээчийг үзэглэж байгаагүй билээ.
Ядаж бусдыг буруутгахын тулд хэлэх үгтэй байгаач. “Улс төрийн тойм" сониныг ганц удаа ч болов гарчигласан бол Шинэчлэлийн Засгийн газар. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимынхныг дугаар алгасалгүй шүүмжилж, алдаа, оноог нь дэнсэлдэг болохыг мэдэх байлаа. Тухайлбал. “Цээж баян цэртэй зутан зуурчээ", “Эдийн засаг чухал уу, эрх мэдэл чухал уу?", “Эдийн засгийн хямралын яамыг эзэнтэй нь татан буулгая", “Д.Ганхуягаар золиг гаргуулж, заслыг нь Н.Батбаяраар хийлгэх үү”, ‘Алтан загасны үлгэр" гэхчлэн захаас нь дурьдаж болно. Гол нь Х.Бат-Ялалт Засгийн газрын талаар санал, шүүмжлэл бариад манай сонинд хандахад нь хүлээж аваагүй бол өнөөдрийнх шигээ олон юм яриад сууж болох байлаа. Гэтэл нэг ч удаа хандаж үзээгүй байж бусдыг гүтгэхээ боль. Бусдыг гүтгэж, доромжлох хуулиар хориотой байдгийг эрхэм хуульч мэдмээрсэн.
Хэрэв та нөхдийн хэлээд буй өнөөх хаалтын гэрээг чинь үзэглэсэн бол дээрх мэтээр дугаар алгасалгүй Н Аптанхуягаар оролдох учиргүй байлтай. Тийм биз. Тэр гэрээнд чинь энэ тухай заалт тусгагддаг байлгүй. Дугаар бүртээ алтан гургалдай шиг магтан дуулах талаар. Мэдээж тийм гэрээ байгуулж, барьж үзсэн нэг нь хамгийн сайн хэлж ярьж байгаа байлгүй.
Болжморын дотор шигсэтгэлгээтэй хэдэн нөхдийн буянаар сэтгүүл зүйн салбар самбарын алчуур шиг болох нь. Өт дотроосоо өтдөг гэдэг. Хөндлөнгөөс анзаарагдахгүй байгаа ч сэтгүүл зүйд үе нь өнгөрсөн ч үнэнтэй эвлэрч чаддагп/й хэдэн нөхөд бий. Үзэгний хошуу нь зэвэрч. нэр төрөө алдсан тэдний увайгүй үйлдлийг салбарынхан нь төдийгүй харьцдаг байгууллагууд нь ч андахаа больсон хэрэг. Хамаг чадлаараа орилоод хэн ч тоож харахгүй болохоор хавь ойрынхноо хазаж. хайрч эхэлсэн нь энэ. Салбартаа тоогдохоо больсон тэд шинэ үеийнхэндээ зайгаа тавьж өгөхп/йн тулд бусдыг өөртэйгөө жишиж, бурууг нялзаах гэж чармайж байгаа нь харамсалтай. Залуу үеийнхний цоо шинэ санал, санаачилга тэдэнд хурцдаж, сууж байх газраа олж ядаж буй нь тэр л дээ. хөөрхий.
Залуу үе чинь юм хиймээр байна. зайгаа тавьж өгөөч.
Салбарынхаа эрх ашгийн төлөө явсаар ирсэн холбоодыг татан буулгах тухай уриалж байгаа нь зөнөглөл биш гэж үү. Хувиараа бизнес эрхлэгчдэд эрх ашиг гэж байдаг юм. Тэр эрх ашгаа хамгаалж тэмцэхийн төлөө эв санаагаа нэгтгэж холбоо байгуулахад яагаад болохгүй гэж. Сэтгүүл зүйн салбарт холбоод. Үйлдвэрчний эвлэл шиг хэрэгтэй зүйл алга. Тэр холбоодоор дамжуулан сэтгүүлчдийн эрх ашиг. нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг юм.
Хамгийн хачирхалтай нь. эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр Х.Бат-Ялалт юу вэ. хэдэн он бэ. Өөрт нь дэмжлэг хэрэгтэй болж, элгээрээ хэвтэх шахаад ирэхээрээ сонинуудын босгыг долоох нь холгүй мөлхөөд ирдэг юм байж ёс зүйтэй байгаасай.
Л.НИНЖСЭМЖИД