Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлигын хэрэгт холбогдсон багш сурагчдыг шүүлээ


Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 52 оюутан хоёр багшид холбогдох шүүх хурал ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Авлига өгсөн, авсан зуучилсан хэрэгт буруутгагдаад байсан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, 269.2-т зааснаар буруутган шүүсэн юм. Оюутнууд сургуулийн сургалтын албаны менежер Б.Жавхлантөгст ихээхэн хэмжээний хахууль өгч, гайгүй  дүн авдаг. Харин менежер Б.Жавх­лантөгс тус­ла­хаа­раа сургуулийн компью­терт бүрт­гэгд­сэн оюут­нуудын дүнг засдаг байжээ. Мөрдөн бай­цаал­тын явцад сургалтын мене­жер Б.Жавхлантөгс тус­лах­тайгаа хамтран оюут­нуудаас 30 гаруй сая төг­рөгийн авлига авсан нь тог­тоогдсон аж. Улсын яллаг­чийн зүгээс сургалтын мене­жер Б.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган, 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр, оюутан Б.Бадамдоржийг бусад оюутнуудаа хахууль өгөхөд зуучилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2-т зааснаар буруутган 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр төлөвлөсөн байна. Харин Б.Бадамдоржийн өмгөөлөгч Г.Батбаяр Эрүүгийн хуулийн задаргааг тайлбарлаж, Б.Бадам­доржийн зүйлчлэлийг 269.1 болгон өөрчилж, төлөв­лөсөн 5.6 жилийн хорих ялыг нэг жилийн хорих ял болгон өөрчлүүлжээ. Шүүх хурлын шийдвэрээр Б.Бадамдоржид нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Харин бусад оюутанд 1-3 жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүх бүрэлдэхүүн нэг жилийн тэнсэн харгалзах ял оноохоор шийдвэрлэжээ. Сургалтын менежер Б.Жавхлантөгс хоёр настай хүүхдийн хамт хоёулхнаа амьдардаг учир ялыг хоёр жилээр хойшлуулахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан