Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Гэр бүл салсан хамгийн сонин 10 шалтгаан
1. Салаад 57 жилийн дараа гэрлэжээ
93 настай настай Лесли Харпер 90 настай Элси хоёр анх 1941 онд гэрлэжээ. Залуу халуухан хосууд хэдэн жилийн дараа салж өөр өөрийн замыг хөөсөн ч 2004 онд дахин уулзаж үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэхээр шийдэн хуримласан байна.
2. Эхнэрийн шударга бишийг Wii аппарат илчилжээ
АНУ-ын армийн цэрэг Иракт алба хааж ирээд Nintendo Wii тоглохоор шийдэж. Гэтэл гэрт нь өөрийн нь хийгээгүй шинэ Wii тоглоом байх юм гэнэ. Тэгэхээр нь тэр хуанли аваад үзтэл долоо хоногт хэдэн удаа шөнийн цагаар хэн нэгэн эхнэртэй нь хамт боулинг тоглож байсан нь илэрч тэр хоёр салсан гэнэ.
3. Бялуунаас залхаад салсан нь
Хятадын нийслэл Бээжингийн иргэн 31 настай Чэн Юй эхнэр Тянь Мэй нь өдөр бүр бялуу хийгээд байснаас залхаад салахаар шийдсэн гэнэ.
4. Дэргэдээс нь алхам ч холдоогүй хадам эхээсээ болоод
Италийн залуу бүсгүй Марианна хуримынхаа бал сарыг тэмдэглэхээр Францад явтал нөхрийнх нь ээж хамт яваад бүтэн сарын туршид залуу хосоос нэг ч алхам холдохгүй хамт байсан гэнэ. Энэ бүхэн мэдээж залуу бүсгүйд таалагдаагүйгээс ирмэгцээ салах өргөдлөө өгчээ.
5. СМС-ээс болоод салжээ
Каирын нэгэн иргэн эхнэр рүүгээ ярих гэтэл тэр нь утасаа авахгүй байж. Тэгэхээр нь бухимдахдаа “Би чамаас саллаа” гэсэн СМС хэд дахиад илгээчихэж. Харамсалтай нь тэр “нэг үгийг гурав дахин хэлбэл заавал биелүүлэх ёстой” гэсэн лалын хуулийг мартаж орхиж. Одоо тэднийхэн зүв зүгээр байж байгаад салалтай ч биш, лалын хуулийг зөрчилтэй ч биш бүр хүнд байдалд орчихоод байгаа гэнэ.
6. Мөнгөнөөс илүү сэтгэл санаа
22 настай бүсгүй Кристин Георгий 84 настай баян Жо Хардитай танилцаад тун удалгүй гэрлэж. Хэн хүнгүй л түүнийг мөнгөнд нь болж гэрлэсэн гэж ярьж байтал сонин юм болж бүсгүй салах өргөдлөө өгсөн гэнэ. Шалтгаан нь Жо эрч хүчтэй, хөгжилтэй амьдрахыг хүсч байсан бол Кристин тийм биш байсан гэнэ. Салсны дараа бүсгүй багагүй мөнгө авсан ч хэрэв Жо салах өргөдлөө өгсөн бол түүнээс ч ихийг авах байсан гэнэ.
7. Дотуур хувцас өмсдөггүй нөхрөөсөө салхаас яахав
Румыны 24 настай Эмеше Надь бүсгүй салах өргөдөлдөө “Нөхөр маань ямагт дотуур өмдгүй байдгаас...” гэж бичжээ. Гэрлэхээсээ өмнө болохоор тэрээр нөхрийнхөө энэ гаж зуршлыг мэддэггүй байж. Харин нөхөр нь салахаас татгалзаж байсан гэнэ.
8. Жорлонд ордоггүй хүнээс саллаа
Нигерийн нэгэн эмэгтэй нөхрийгөө жорлонд ордоггүй хаа таарсан газраа, хөтөвчинд ч юм уу, сав суулга, бүр тавганд хүртэл шээчихдэг гээд салахаар шийджээ.
9. Эхнэрээ мөрийд тавьсан учир салахад хүрчээ
Оросын Мурманск хотын иргэн Андрей Карпов покер тоглоод хамаг мөнгөө дууссан тул улам шаралхаж эхнэрээ мөрийд тавиад тоглож. Хамт тоглосон Сергей Бродов ч ядах юмгүй хожиж эхнэрийг нь авахаар болжээ. Хэдий найзууд ч гэсэн үүнийг эхнэр нь яаж зөвшөөрөх вэ, салахаар шийдсэн байна.
10. Эхнэр намайг хүчиндээд байна
Турк эр герман бүсгүйтэй гэрлэж. Түүнийг тийм тачаангуй гэж яаж мэдэх вэ дээ. Тэгээд нэг биш удаа цагдаад “Эхнэр намайг хүчиндээд байна” гэж гомдол гаргажээ. Харин 18 настай залуу бүсгүйн хувьд байнга л секс хүсээд байдаг. Турк эр залхаад зугтаж зочны өрөөндөө диван дээр унтсан ч эхнэр нь хойноос нь очоод амар заяа үзүүлдэггүй гэнэ. Ингээд л салах өргөдөл.

0 Сэтгэгдэл