Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

i-Phone дээр зургаа хадгалах нь эрсдэлтэй гэдгийг оддын зураг харууллаа

Холливудын 100 гаруй эмэгтэй оддын нүцгэн зураг алдагдаж, интернэтээр тараад байгаа явдал iPhone -ийн гар утас дээр хувийн зургуудаа хадгалах нь хэр эрсдэлтэй болохыг харууллаа. Apple компанийн iCloud үйлчилгээ нь iPhone хэрэглэгчдийн зургийг онлайн орчинд автоматаар хадгалдаг нь өнөөдөр олон од бүсгүйчүүд олноос нууцлах ёстой нүцгэн зургаа интернэтээс харахад хүргээд байгаа юм. Үл мэдэгдэх хакер оддын iCloud данс руу нэвтэрч,хувийн зургуудыг нь хулгайлснаа интернэтээр үе шаттайгаар цацаж байгаагийн дотор Оскарын шагналт  жүжигчин Женнифер Лоренсын зургууд хамгийн их цацагдсан юм. Түүнээс гадна Кейт Аптон, Селена Гомез, Жессика Браун, Кристен Данст гээд нэр хүндтэй олон жүжигчний зургийг хакердсанаа интернэтээр зарлаад байгаа. Оддыг ичгүүртэй байдалд оруулсан зураг интернэтэд тарснаас хойш 24 цагийн дараа Apple компани сая нэг энэ асуудалд iCloud хамаатай болохыг хүлээн зөвшөөрч, энэ асуудлыг нухацтай шалгана гэж мэдэгдээд байна. Мөн Холбооны мөрдөх товчоо ч энэ кибер гэмт хэргийг шалгаж эхэлжээ.

Downtown Abbey-гийн од Жессика Брауны нууц бичлэг тарсан юм.

Өнөө үеийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг гэлцдэг Кейт Аптоны нүцгэн зургуудыг ч мөн хакердсан юм.

0 Сэтгэгдэл
ter zuragnud ni bhq yumu :(
Хамгийн их уншсан