Евроазийн нүүдлийн аж ахуй
эрхлэлтийн уламжлал, шинэчлэл, Монголчуудын эзлэх байр суурийг
тодорхойлох зорилгоор “Евроазийн нүүдлийн аж ахуй: түүх, соёл, хүрээлэх
орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 02-нд зохион
байгуулах болжээ.
Уг хурлыг Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Япон улсын Тохокү их сургуулийн Зүүнхойд Ази судлалын Төв, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Хүмүүнлэгийн ухаан ба Умардын үндэсний цөөнхийн судлалын хүрээлэн, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургууль хамтран зохион байгуулж байгаа аж.
Хурлаар байгууллагын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаачид Евроазийн нүүдлийн аж ахуй, XIII-ХХ зууны монголчуудын түүх, соёл, нийгэм эдийн засаг, болон тус бүс нутгийн байгаль цаг уур, ургамалын аймаг, түүний онцлог шинж зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл хэлэлцүүлэх аж.