Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Мөнгөн хонх жингэнэж эрдмийн баяр эхэллээ
Жил бүрийн намрын энэ өдөр дэлхий дахинаараа мөнгөн хонхны дуу цангинаж бүх шатны сургуулиуд үүдээ дэлгэн суралцагсдаа эрдмийн аянаа дууддаг.
2014-2015 оны энэ хичээлийн жилд манай улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 1112 цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 202,0 хүүхэд хамрагдана. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилийнхээс цэцэрлэгийн тоо 45, хамрагдах хүүхдийн тоо 8200-гаар нэмэгдэж байна гэсэн үг. Гэхдээ манай улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага хүрэлцэхгүй байгаагаас 10 хүүхэд тутмын 3 нь цэцэрлэггүй үлдэж байна.
Харин Ерөнхий боловсролын сургуульд 500 орчим мянган хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 60 орчим мянган хүүхэд шинээр элсэн суралцана. Энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх бага ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг өмнөх жилүүдэд нийслэлийн 40 сургуульд туршиж, үр дүн нь нааштай гарсан тул энэ жилээс орон даяар хэрэгжүүлж байна. Нийслэлийн долоон дүүргийн 48 сургуулийн 4609 сурагчид 127 автобус үйлчлэх юм.
Энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 орчим их, дээд сургуульд 180 гаруй мянган оюутан суралцана гэсэн тоо байна.
Өнөөдөр эрдмийн баярын өдөр. Эх орон даяар бүх шатны сургуулиуд суралцагсдаа хүлээн авч хүүхэд багаөчуудын дуу шуугианд умбаж байгаа болохоор сум, аймгийн төв, нийслэл хот хөл хөдөлгөөнд дарагдан аав ээжийгэ дагуулсан бяцхан хүүхдүүд цэцгийн баглаа барин эрдмийн их өргөөнийхөө зүг баяр хөөр болон алхалж байна.

0 Сэтгэгдэл