Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Уэйд хуримаа хийлээ

Жүжигчин Габриеле Юнион, NBA-гийн од Дуэйн Уэйд нар өчигдөр Майми дахь тансаг “Chateau Artisan” цайзад хуримаа хийжээ. Тэдний хуримд Майами Хитийн Крис Бошоос эхлээд нэр алдартай олон зочин хүрэлцэн ирсэн гэнэ.
Хэвлэлүүдийн бичиж буйгаар тэдний хуримд Жон Леженд ая дуугаараа бэлэг барьсан гэнэ. Гэхдээ хос хоёр хуримын тухай нэг ч үг өгүүлбэрээр ам алдаж болохгүй гэдэг гэрээг зочидтойгоо хийсэн учраас хуримын ёслол яаж болж өнгөрсөн талаар тодорхой мэдээлэл алга байна. Тэд зочдоо гар утас, камергүй ирэхийг хүссэн учраас хуримын зургийг нь шар хэвлэлүүд  авч чадаагүй байна.
32 настай NBA-гийн од Д.Уэйд 41 настай жүжигчин бүсгүйд өнгөрсөн арванхоёрдугаар сард гэрлэх санал тавьсан юм. Тэд дөрвөн жил болзсоны эцэст ийнхүү сүй тавьсан билээ.

Хурим хийсэн цайз

Хуримын өмнөх шөнийн үдэшлэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан