Нийслэлийн боловсролын газраас 2014-2015 оны ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан сургалт, семинарын хуваарийг батлан гаргасан. Энэхүү хуваарийн дагуу Бага ангийн багш нарын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтыг энэ сарын 26-28-нд зохион байгуулав.
Сургалтын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Хан-Уул дүүргийн 15-р сургуульд боллоо.
Сургалтад нийслэлийн есөн дүүргийн бага ангийн нийт 587 багш хамарчээ. Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Нийслэлийн Боловсролын газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан болон дүүргүүдийн боловсролын хэлтсийн төлөөлөгч нар оролцов. Сургалтад хамарсан багш нарын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж тэдний санал бодлыг сонсож, харилцан бие биенээсээ суралцах, туршлага солилцох ач холбогдолтой юм.