Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бритни дахиад л ганц бие болжээ

Дуучин Бритни Спирс дахиад л ганц бие болжээ. Түүний найз залуу Дэвид Лукадо өөр бүсгүйг үнсч буй бичлэг интернэтээр тарсны дараа тэрээр салж байгаагаа сошиал хуудсаараа зарлажээ.
Бритни өнгөрсөн нэгдүгээр сард гурван жил гаруй хамт амьдарсан сүйт залуу Жэйсон Трэвикээс салаад ердөө нэг сарын дараа Дэвидтэй болзож эхэлсэн юм. Тэднийг найзууд нь нэгэн үдэшлэгийн үеэр танилцуулсан бөгөөд тэд анхны харцаар дурласан хэмээн дуучин Эллений ток шоунд оролцох үеэрээ ярьж байсан юм. Дэвид Лукадо Бритнигийн хоёр хүүтэй байнга хамт байж, дотно харилцаа үүсгэж амжсан ч түүний хууран мэхлэлтийг дуучин тэсвэрлээгүй бололтой.
Одоо ганц бие болсон Бритни Спирс Лас Вегаст бүтэн жилийн гэрээтэй тоглолтоо үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.

1 Сэтгэгдэл
dajgyi.zaluu.bnu
dajgui zaluutai taniltsana msj bich 93060499
Хамгийн их уншсан