Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олигархи засаглалтай хамгийн том таван улс


Дэлхийн нийт баялагийн дийлэнхийг цөөн хэдэн хүн, тэдний ар гэр захирч байдаг гэдгийг олон тооны судалгаа харуулсан. Бүр тодруулбал үндэстэн дамнасан 43 мянган компанийн эзэмшдэг, хянадаг хөрөнгө баялагийн 40 хувийг 147 компани захирач байдаг. Харин энэ 147 компанийг олигархууд, тэрбумтнуудын байгуулсан сангууд хянаж байдаг. Нэг ёсондоо цөөн хэдэн хүн элдэв сангаар халхавч хийн дийлэнх том компаниудыг захирдаг. Харин нөлөө бүхий том компани, хянадаг ба зарцуулдаг асар их хөрөнгө, нөлөөгөөрөө дамжуулан улс төрийн нам, хүмүүсийг санхүүжүүлэн улс орнуудыг хянаж байдаг.

Ийм засаглалыг олигарх засаглал ч гэдэг. Олиграхи засаглалтай үед наанаа улс нь өөрийгөө мянга ардчилсан, бүгд найрамдах тогтолцоотой, чөлөөт өрсөлдөөнтэй, шударга энэ тэр гэж зарлалаа ч гэсэн цаана нь хэд хэдэн олигархи гэр бүлүүд л хоорондоо уралцан өрсөлдөж бүгдийг шийдэж байдаг.

Дэлхийд алдартай Ротшильдийн гэр бүлээс гаралтай Амшель Ротшилд нэгэн удаа "Надад аль нэг улсын мөнгийг удирдах эрийг өгчих, тэгвэл тэнд хэн хууль тогтоох нь надад надад хамаагүй" гэж байсан нь үүний жишээ.

Ингээд янз бүрийн судалгаагаар өнгөндөө арчдилсан, ард түмний төлөө гэдэг ч бодит байдал дээр олиграхуудын гэр бүлүүд алсаас удирдан хянаж байдаг гэж дүгнэгдсэн таван улсыг сонирхуулж байна.


5.Энэтхэг

Дэлхийн хамгийн олон хүн амьдардаг ардчилсан засаглалтай улс гэдгээрээ Энэтхэг алдартай. Үнэн хэрэг дээрээ энэ улсыг хэн яаж удирддаг тухай мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарах болсон. Зарим мэдээг нь уншаад энэ улсын улстөрчид ч жирийн иргэд нь яаж амьдарч байдгийг мэддэг юм уу, ер нь ард түмэн гэж байдгийг мэддэг үү гэж уулга алдах нь олон болсон гэнэ. Энэ бүх мэдээ нь аль нэг олиграхийн тойрон хүрээлэлтэй холбоотой авлигын хэргийн талаарх мэдээ юм. Хамгийн сүүлд баячуудын эрх ашгийг лоббиддог гэдгээрээ алдартай Ниир Радиа гэгчийг тойрсон дуулиан юм. Тэрээр шинээр батлагдах ашиг орлогын татварын тухай хуулинд баячуудын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар олигархууд, улстөрчидтэй утсаар ярьж байгаа бичлэг олон нийтийн хүртээл болсноор бөөн дуулиан дэгдсэн юм Энэ дуулианаас хойш цөөнгүй судлаачид Энэтхэгийг олигархи засаглалтай гэх болсон.

4.Их Британи

Судлаач Фердинанд Маунт «The New Few: Or a Very British Oligarchy» номондоо энэ улсад орлого ба цалин хөлс ямаршуу тэгш бусаар хувиарлагдаж байдаг, энэ ялгаа жил ирэх тусам хэрхэн өсөн нэмэгдэж байгааг тод харуулсан байна. Энэ бүхэн нь Британид бодит эрх мэдэл олигархуудад байгаатай шууд холбоотой. Мэдээж тэд ил цагаан удирдахгүй, элдэв сан, судалгааны төв, лобби бүлгүүдээр халхавч хийж бүгдийг утсан хүүхэлдэй мэт алсаас удирдаж байдаг гэнэ. Ялангуяа сүүлийн арваад жилийн хугацаанд олигархууд өөрийн эрх мэдэл, хөрөнгийг хамгаалахад маш их зүйл хийсэн тулдаа дэлхийн санхүүгийн хямралын үеэр эд баялаг, эрх мэдлээ улам нэмэгдүүлж, жирийн иргэд хамгийн их хохироод үлдсэн аж.

3.ОХУ

Орос уг нь ардчилсан, холбооны бүгд найрамдах засаглалтай улс. Гэхдээ бодит байдал дээр Зөвлөл задран унасны дараагаар ард түмний асар их хөрөнгийг авлигад автсан улстөрчидтэй хуйвалдан халаасалсан олигархууд асар их нөлөөтэй, маш олон зүйлийг шийддэг гэдгийг бүгд мэднэ. В.Путин зарим олигархуудыг дийлэхээ болиод ирэхээрээ баривчлан шоронд хорьж эхлэхэд зарим гадаад руу зугатан гарч бөөн дуулиан дэгдэж байв. Ходорковский, Гусинский, Березовский гээд нэрийг нь дурдаад байвал олон. Одоо ч байдал онц өөрчлөгдөөгүй гэнэ. "Fiscal Times"-ийн мэдээлж буйгаар манай хойд хөршийн ердөө 110 хүн тус улсын нийт компаниудын 35 хувийг дангаар хянаж, удирддаг.


2.БНХАУ

Хятад нь улс төрийн тогтолцооны хувьд Коммунист намаар удирдуулсан нэг намын тогтолцоотой,ард түмний төлөө гэсэн улс. Гэтэл муур ямар байх нь хамаагүй хулгана л барьж чаддаг байвал болоо гэсэн уриагаар удирдлага хийснээс хойш Коммунист нам нь гишүүний үнэмлэхээр бамбай хийж авлигад идэгдсэн албан тушаалтан, тэднийг тэжээж эрх мэдлээ хамгаалуулж байдаг олигархууд бүгдийг шийддэг улс болж хувирлаа гэх шүүмжлэл газар авч байна. Товчхондоо, тус улсын улс төрийн элитүүд хоорондоо эрх мэдэл, хөрөнгө чинээг захиран зарцуулахын төлөө өрсөлддөг олигархи бүлэглэлүүд болсон юм байх.

1.АНУ

Дэлхийн хамгийн ардчилсан, хамгийн эрх чөлөөтэй орныг нэрлэ гэвэл дийлэнх нь Америк гэж дуу нэгтэй хэлэх байх. Гэвч сүүлийн жилүүдэд гарсан олон тооны судалгаа нь Америкт бүх эрх мэдэл нь олон тэрбумын хөрөнгөтэй цөөн  хэдэн гэр бүлүүд бүгдийг алсаас захирч, чиглүүлж байдаг гэдгийг нотолж байгаа юм. Жишээлэхэд, Америкийн Ерөнхийлөгч хэн болох вэ гэдгийг ард түмэн нь бус харин нууц бүлэглэл дотор явуулсан нууц яриагаар шийддэг гэх яриа газар аваад байна. Мөн ард түмнээ илүү дуулгавартай байлгахын тулд албаар цэвэр хэрэглээн дээр суурилсан нийгэм бий болгосон ч гэж буруутгаж байна.

0 Сэтгэгдэл
ZURGAAD MONGOL. ODOO TATVARIIN URSHUULIIN TUHAI HUULI BATLAH GEJ BAIGAA ...
хамгийн жижиг 5 орныг бичвэл эхэнд нь монгол бичигдэх байх даа
Хамгийн жижиг мөртлөө хамгийн их олигархжсан улс бол Монгол улс. Монголын ард түмэн жилээс жилд ядуурч энгийн иргэд нь өдөр тутам хулгай дээрэм хүчирхийлэлд өртөж хэвийн амьдрах боломжгүйгээс нийт иргждийнх нь 6 хүн тутмын нэг нь гадаадад дүрвэн гарч байна.Олигархууд иргэдээ шоронгоор айлгаж эрх чөлөө хүссэн шүүмжилсэн хүмүүсийг шоронд хийж хэлмэгдүүлэх боллоо. Иргэд жагсах үгээ хэлэхээс айдаг боллоо.Төр нь иргэдийнхээ газар эд хөрөнгийг дээрэмддэг боллоо.Авилагал хахууль бүх шатанд хөгжлөө. Ийм орон дэлхийд байхгүй шүү
Япон, Германыг эс тооцвол дэлхийн хамгийн том 5 улс байна. Манайх жижиг олигархи улсын тоонд яалт чүгүй орно.
ter uneniig bichih shahaj gedeg pisda yasan aimar shaaj bainaa
manai zasciin cazar mash sain ajilaj bga chi sohoroo u ain gologoo nudee neegeed hardaa
үнэн л юм бичиж дээ.Шунал ихэдвэл шулам болно гэдэг биз дээ. Баяжина гэдэг Батхүүгээс эхлээд бүгд л лүглэгэр хар шуналууд их хуралд луглайж бүх луйвраа мөнгөөр шийдэж байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Бага дээр нь дарахгүй бол монголыг ч залгина даа мнац хэдэн хувалнууд
Manaih 1 :d sh de ene zasgiin gazar ooriigoo hamgaalah gej PR hiij bn
Үнэнийг бичих шахаж, гэвч дэлхийн санхүүгийн процессийг хэдхэн еврей л хянаж зохицуулж, дэлхий дахиныг ажилчин шоргоолж болгон тоглож суудаг юм шүү дээ
Жижигд нь монгол гарцаагуй орно
Hamgiin tom 5 uls baina shvv dee malaa ene chin
olon hun unshval zuger l sedev bn daa .bas shine garch bgaa uvchniig turshilt hiij bgaad alddag gej sonsoj bsan
Хамгийн их уншсан