Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мангасын тухай 10 баримт


Хүн төрөлхтөн дэлхийг бараг бүхэлд нь судлаж дууссан гэдэг ч жил болгон урьд өмнө нь шинжлэх ухаанд мэддэгдээггүй, бүртгэлгүй байсан шинэ төрлийн амьтадыг нээж байдаг. Гэхдээ хараахан илрээгүй, албан ёсоор бүртгэгдээгүй байгаа амьтадын дотор хамгийн нууцлаг гэж болохоор хэдэн амьтад бий. Тэдний нэр, зураг, оролцсон болсон явдлын тухай мэдээ байсхийгээд л гарч байдаг. Гарах тоолонд айдас, жихүүдэс дагуулсан нууцлаг байдал нь улам нэмэгдэж, хүмүүсийн анхаарлыг бүр ихээр татдаг.

10. Жерсийн чөтгөр

Нью-Жерсийн чөтгөр нэрээр алдаршсан энэ өвөрмөц араатны тухай мэдээ бүр 19 дүгээр зуунаас ам дамжин ирсэн байдаг. Нэгэн үе энэ сонин амьтаны оролцсон үйл явдлын тухай мэдээ тасрахад зүгээр л ардын аман зохиол, ам дамжсан цуу ярианы бааатар төдий гэж ярьж байв. Гэтэл 2000 оны эхээр чөтгөр ахин гарч ирсэн бөгөөд нутгийн оршин суугчид адуун толготой, туурайтай, сарьсан багваахай шиг далавчтай амьтан харсан, түүнээс айсан тухай мэдээ асар их болж цагдаа нар аргагүйн эрхэнд мөрдлөгө явуулсан ч юу ч олж чадаагүй хэвээр л байна.

9.Олгой хорхой

Монголын Говь нутагт байдаг гэдэг аймшигт амьтаны тухай мэдээ олон. Олгой шиг хэлбэртэй болохоор өвөрмөц нэртэй болсон энэ хорхойг маш хортой, уурганы үзүүрээр чичиж үзсэн хүн хордож үхсэн гэх мэт яриа маш элбэг. Олгой хорхооны талаар хамгийн өргөн судалгаа явуулсан хүн нь Чехийн судлаач Иван Мацкерле юм. Энэ болон бусад судлаачид олон жил үргэлжилсэн судалгаа явуулаад олгой хорхойг үнэхээр байдаг гэдгийг нотлож чадаагүй ч огт байхгүй, хоосон цуу яриа гэдгийг ч нотолж бас чадаагүй юм.

8. Фармер Ситийн мангас

Америкийн Иллинойс мужийн Фармер Сити хотын ойролцоох ой модонд аймшигт мангас байдаг тухай мэдээ олон байдаг. Оршин суугчдын зүгээс чийдэн шиг асдаг улаан нүдтой амьтан дайрсан, цочоож айлгасан тухай мэдээ олон ирсний дараа цагдаа нар мөн л мөрдөн байцаалт явуулж эрэл хайгуул болсон ч олж чадаагүй байдаг. Хамгийн сүүлд 1970 онд том нүдтэй мангас шиг амьтан машиных нь урдуур гүйж гарсан гэж тээврийн жолооч мэдүүлэг өгснөөс хойш сураг тасарсан.

7. Кохомо мангас

Энэ амьтан цагаан үстэй бөгөөд гурван хуруутай савартай. 1970-2000 онуудад цагдаа нар энэ мангастай таарсан гэх маш олон мэдүүлэг, гомдол хүлээж авсан тул мөрдлөгө явуулсан ч уламжлал ёсоор юу ч олоогүй.

6. “Pope Lick” мангас

Энэ мангасыг хүн ба ямааны холимог гэж үздэг. Түүнтэй таарсан эсвэл сураггүй алга болсон хүмүүсийг алсан гэх мэт маш олон мэдүүлэг байдаг ч бодитоор байдаг гэдгийг нь гарцаагүй нотолсон баримт олдоогүй юм.

5. Флэтвудсийн араатан

Энэ амьтан 1952 онд хамгийн анх Өрнөд Виржини мужаас илэрчээ. 3 метр орчим өндөртэй, бүлтгэр нүд бүхий хачин хэлбэртэй толгойтой, бие нь ногоон өнгөтэй, гар нь их урт хумстай сарвуутай гэж гэрчүүд тодорхойлсон байдаг. Зарим гэрчүүд түүнийг харь гарагийн амьтан ч гэсэн нь бий. Гэхдээ гарал үүслийг нь бүү хэл бодитоор байгаа эсэхийг нь одоо хүртэл баталж чадаагүй л байна.

4. Мичиган нуурын мангас

Дотор нь балар эртний үлэг гүрвэл амьдардаг гэх олон нуур байдаг. Шотландын Лох Несс нуурын араатны талаар та сонсож байсан байх. Яг ийм араатан Мичиган нууранд амьдардаг гэх. Араатны урт 15 метр, бие нь бүхэлдээ жижиг хайрсаар бүрхэгдсэн, толгой нь жижигхэн. Энэ мангасыг харсан харсан гэх зарим гэрчүүд түүнийг чанга дуугаар орилдог гэж тодорхойлсон байх. Олон гэрчүүдийн мэдүүлээг дотроос завинаас нь ердөө зургаан метрийн зайтай мангасыг сэлж өнгөрсөн гэх нэгэн загасчны яриа хамгийн түгээмэл таардаг. Загасчин эр мангасын бие, толгой, нүд зэргийг тодорхой дүрслэн бичээд, таталбар зураг хийсэн нь бусад гэрчүүдийн хэлж байсантай яг таарсан байдаг.

3. Хүн гүрвэл

Үлгэг гүрвэлтэй төстэй атлаа хүн шиг хоёр хөл дээрээ явдаг нэгэн амьтан байгаа тухай яриа 1980-аад оноос хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон юм. Гэрч нар энэ амьтаныг хоёр метр гаруй өндөртэй, ногоон арьстай, гурван хуруутай гэж тодорхойлсон байна. Хүн гүрвэлтэй таарсан нэгэн гэрч түүнийг машин руу нь дайран эвдлээд зугатсан гэж мэдэгдэж байв. Өөр нэг гэр бүл хашаанд нь орж ирсэн байхыг харсан ч гэж байлаа. Баттай нотлох баримт байхгүй ч хүн төрөлхтнөөс олон зууны сая жилийн өмнө амьдарч байсан гүрвэлүүдийн зарим хэсэг хүнжих чиглэлээр хөгжин нуугдмал амьдралтай болсон гэх таамаг ч байдааг юм.

2. Кэнви Айлэндын мангас

Кэнви Айлэндын мангас гэдэг нь Английн эрэг орчим 1954 онд далайн давалгаагаар гаргаж хаясан үл мэдэгдэх амьтаны цогцос юм. Жилийн дараа яг тэр газар анхныхтай төстэй бас нэг цогцос олж байжээ. Тухай бүрт цогцос нь ойролцоогоор 60 см урт, зузаан арьстай, заламгаатай, бүлтгэр нүдтэй, урд мөчгүй, хойд мөч нь адууных шиг мөртлөө таван хуруутай байжээ. Харамсалтай нь цогцосууд эрдэмтэдийг судлаж амжихаас өмнө сураггүй алга болсон байдаг.

1. Монтокийг мангас

Монтокийн гэж нэрлэгдсэн мангасын цогцос 2008 оны долдугаар сард Нью-Йоркийн эрэг орчим давалгаагаар хаягджээ. Хачин амьтаны цогцсыг олдсоны дараа юу гээчийн ямар зүйлийн амьтан болохыг тодорхойлох гэж янз бүрээр оролдсон. Анхандаа дийлэнх эрдэмтэд цогцсыг илбэнхийнх гэж нотолж байсан ч хойд мөчийн урт нь биеийнхээс хэт ялгаатай байсан тул няцаагдсан. Дараа нь, цогцсыг ойрхон байдаг Плам Айленд дахь амьтадын эмгэг судлалын төвөөс  зугатсан мутант амьтан гэх болсон. Үүнтэй адил хоёр цогцос 2011-2012 онуудад Нью-Йоркийн эрэг орчим давалгаагаар хаягдан гарч ирж байсан юм.

0 Сэтгэгдэл
HARAAD BGAARAI 10 AAS 9 NI Dandaa amerikt bdag uldsen gants ni mongolinh hahaha bi ooroo goviin hun olgoi horhoi gedeg chine shal shudal zuil olgoi gej jijig oor horhoi bdag yum
HARAAD BGAARAI 10 AAS 9 NI Dandaa amerikt bdag uldsen gants ni mongolinh hahaha bi ooroo goviin hun olgoi horhoi gedeg chine shal shudal zuil olgoi gej jijig oor horhoi bdag yum
HARAAD BGAARAI 10 AAS 9 NI Dandaa amerikt bdag uldsen gants ni mongolinh hahaha bi ooroo goviin hun olgoi horhoi gedeg chine shal shudal zuil olgoi gej jijig oor horhoi bdag yum
4 bolunen ym shg bnlee bichleg n tv geer garch bsn tgd ch ene tom delhii deer yu es baihaw dee
барууны худал цуурхал л байгаа биз дээ хүн төрөлхтөн дэлхий гэж хамруулах хэрэггүй манайд ч хөдөө нутгаар сонин зүйлс таарч л байгаа тэрийгээ бичиж зургийг нь оруулвал сонирхол татна
almas yasiin bol
Хамгийн их уншсан