Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шар айрагны тухай 25 сонирхолтой баримт

Пиво буюу бидний нэрлэдгээр шар айраг бол дэлхий дахинд хамгийн их хэрэглэдэг ундаа юм. Мэдээж ус, цай хоёрын ард л орно л доо. Америкийн насанд хүрсэн нэг хүн дунджаар жилд 87 литр шар айраг уудаг аж.  Тэгвэл шар айрагны хэрэглээгээр тэргүүлэгч улсыг та мэдэхгүй. Дэлхий дээр хамгийн “хатуу” шар айраг нь юу вэ? Энэ бүхнийг мэдэхийн тулд та доорх 25 баримтыг сонирхон уншаарай.


25. Амстердамчууд архичдыг ажил хийлгээд шар айргаар төлбөр хийлгэдэг. Хотын гудамж талбайг архинд донтогсод албан хүчээр цэвэрлэсний хөлсөнд 10 евротой тэнцэх  хагас хайрцаг тамхи, 5лааз шар айраг авдаг.


24. Стивен Петросино (Steven Petrosino)  бол Пенсильвани мужийн Нью-Камберленд хотын иргэн. Тэрээр 1 литр шар айргийг 1,3 секундэд ууж Гиннесийн номонд хамгийн богино хугацаанд хамгийн их шар айраг уусан хүнээр бүртгэгдсэн билээ.


23. Шар айраг бол дэлхий дээрх хамгийн эртний ундааны нэг юм. МЭӨ 9500 онд шар айргийг анх гаргаж авсан гэсэн баримт бий .


22. В 1814 году почти 1514 кубических метров пива затопили несколько улиц в Лондоне после того. как огромный чан взорвался в приходе Сент Жиля (St Giles).


21. Хамгийн хатуу шар айраг бол «Brewmeister» компанийн “Могойн хор” нэртэй бүтээгдэхүүн. Шотландын энэ шар айраг нь 5 хувийн спирттэй, өөрөөр хэлбэл 67,5 хувь нь бараг л архи байдаг аж.   


20. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд шар айрагны бөмбөлгүүд дотогшоо чиглэсэн эргүүлэгтэй байдаг гэж тогтоожээ.  Өөрөөр хэлбэл төвөөс зугатаж биш төвд тэмүүлсэн хэлбэртэйгээр бөмбөлөг үүсэн хөөсөрдөг байна.


19. Эртний египтчүүд өдөрт нормтойгоор шар айраг худалдан авдаг байжээ. Пенсильваны их сургуулийн эрдэмтэн Патрик Макговернын судалж баталснаар Гизагийн ажилчид өдөрт дунджаар 4 литр шар айраг хэрэглэх нормтой байсан аж.  

18. Шар айраг нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг гэнэ. Америкийн эрүүл мэндийн сэтгүүлд бичсэнээр нэг лааз гар айраг бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг 40 хувиар бууруулдаг байна.  


17. АНУ-д шар айрагны зар сурталчилгаан дээр хүмүүсийг шар айраг ууж байгаа дүрс гаргахыг хориглодог. Энэ хуулиар телевизүүд ч шар айраг ууж байгаа хүний дүрсийг гаргах нь хориотой.  


16.  Шар айраг судлах мөн боловсруулахад чиглэсэн судалгааны нэршил бий. Зитология хэмээх энэ нэршил нь грекийн «Zythos» /шар айраг/, «logos» /судалгаа/ гэсэн хоёр үгийн товчлол юм.


15. Дэлхий дээр хамгийн их шар айраг уудаг улс бол Чех. Тус улсын иргэд жилд дунджаар 152 литр шар айраг уудаг гэнэ.  


14. Хамгийн үнэтэй шар айргаар бельгийн  «Vielle Bon Secours» тодорсон. Нэг шил гар айргийг та 100 ам.доллараар авч амталж болох юм шүү.
 

13.Шинжээчид шар айрагны хүн үзүүлэх нөлөөг янз бүрээр судалсан байдаг. Жон Лаббок хэмээх английн биологич пивоны нөлөөг шоргоолж дээр туршиж үзсэн байдаг.


12. Викингчүүд  Вальхалла (Valhalla) нэртэй диваажингийн арал дээр байдаг аварга том ямаанаас шар айраг саадаг гэдэг итгэдэг байсан аж.


11. Өнөөдөр дэлхий дээр шар айрагны 400-гаад төрөл бий. Бельги бусдыг бодвол хамгийн олон дээд зэрэглэлийн шар айраг үйлдвэрлэдэг.


10. Эртний вавилончууд шар айраг үйлдвэрлэлд маш өндөр шаардлага тавьдаг байжээ. Хэрвээ шар айргаа дутуу бүрсэн гэж үзвэл тэрхүү үйлдвэрлэгч торгуульд нь бүх бүтээгдэхүүнээ өөрөө хүртдэг байсан аж.


9.Ченосилликафобия (Cenosillicaphobia)  гэдэг нь шар айрагны хоосон шил, стаканаас айх айдсын төрөл гэнэ шүү.


8. Хамгийн он удаан жил хадгалсан шар айргийг 2010 онд далайгаас олсон бөгөөд Финлянд орчмоос олдсон энэ айраг нь 19 зууных гэж томьёолж байв. Амт чанар нь муудаагүй, хүйтэн сайхан часхийсэн амттай байсан гэдэг.


7. Шар айрагны анхны мэргэжлийн худалдагч, борлуулагч эмэгтэйчүүдийг Brewsters гэж нэрлэдэг байв. Энэ эмэгтэйчүүдийн нэг байхын тулд заавал үзэсгэлэнтэй байх ёстой.


6. Хамгийн олон нийтийг хамруулсан шар айрагны баяр бол Октоберфест. Жил бүр Германы Мюнхэн хотноо болдог энэ наадам есдүгээр сарын сүүлээс 10 дугаар сарын эхэн хүртэл 16 хоног үргэлжилдэг.  Энэ арга хэмжээнд дунджаар 6 сая хүн оролцдог гэдэг.
 

5. Өдөр бүр манай дэлхий дээрх нийт хүн амын 0,7 хувь нь согтуурлын байдалд байдаг гэсэн статистик бий. Энэ нь 50 сая орчим хүн яг одоо согтуу байна гэсэн үг. Үүний дийлэнх нь шар айраг хэрэглэгчид гэдэгтэй та лав маргахгүй байх.


4. Шар айраг дээрх нь хөөс нь чанар шалгах чухал үзүүлэлт нь болдог.  Нүүрстөрөгчийн хий, чанар гээд олон зүйлийг хөөсөн малгайгаар нь шинждэг.


3. Шар айраг мансууруулах бодис хоёр таны бодож байснаас ч илүү адил зүйл гэнэ шүү. Буудай бол тэрхүү марихуаны овгийн ургамлын нэг гэнэ шүү.


2. Шар айраг нь хүний ясыг бэхжүүлэх чанартай. Өөрөөр хэлбэл кальциар баялаг.


1. Америкийн Ерөнхийлөгч Жорж Вашингтон Маунт-Вернонд өөрийн гэсэн шар айрагны үйлдвэртэй байсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан