Дуучин Мэрай Кэри зургаан жил ханилсан нөхөр Ник Кэнноноос саяхан салсан. Тэд салсан гэдгээ албан ёсоор зарлахаас өмнө хэдэн сарын хугацаанд тусдаа амьдарсан гэдгийг Ник Кэннон мэдэгдсэн. Тэрээр салсан шалтгаанаа Мэрай Кэригийн амьдралын хэв маяг хоёр хүүхдэд нь хортойгоор нөлөөлөхүйц буруу хэвшилтэй гэдгээр тайлбарласан юм. Гэвч тэдний салах болсон үнэн шалтгаан нь юу байсныг Ник Кэнноны эцэг "Facebook" хуудсаараа илчилжээ. Түүний хэлснээр бол хоёр одын салсан шалтгаан маш энгийн сүүлийн жилүүдэд жин нэмж, ид гарч ирсэн үеийнхтэйгээ харьцуулах аргагүй болсон Мэрай Кэригийн биеэ авч явах байдал нөхөрт нь таалагдахаа больсонтой холбоотой гэнэ. "Хэрэв эхнэр нь 200 фунт жин нэмчихээд байдаг, гэтэл нөхөр нь гоолиг сайхан бүсгүйчүүдэд дуртай бол тэр гэр бүл яах вэ" гэх мэтээр Мэрай Кэригийн хадам сошиал хуудсандаа бичсэн байна.
Мэрэй Кэри, Ник Кэннон нар 2008 онд танилцаад ердөө хоёр сарын дараа хуримаа хийсэн юм. Тэд бага насны хоёр ихэр хүүхэдтэй.
Мэрай Кэри нөхрөөсөө салснаас хойш анх удаа олны өмнө ил гарахдаа үеэлтэйгээ хамт явжээ.